“Хувьсал” продакшны эзэгтэй МУГЖ У.Уранчимэгийг танихгүй хүн ховор. Өдгөө 51 нас хүрч буй тэрбээр үе тэнгийнхээ бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг өөрийнхөө стиль имиджээр илэрхийлэх мэт манай папараци дуранд буужээ.
“Ноён эмэгтэй” киноныхоо дараагаас эхлэн амралтын байдалтай амьдрах болсон тэрбээр дайчин шаргуу зантай нэгэн гэдгийг ойр дотныхон нь хэлдэг. Өөрийнхөө гоо үзэсгэлэнгийнхээ талаар нэгэн удаа хэвлэл ярихдаа “Дасгал хөдөлгөөн, хоололт маш чухал. Эрүүл амьдралын хэв маягыг эн тэргүүнд тавьдаг” хэмээн ярьж байсан удаатай.