Тоонот гэрт толгой холбож, урлаг хэмээх агуу ертөнцөд хослон зүтгэж яваа уран бүтээлчид монголд цөөнгүй. Тэдний нэг өрхийн тэргүүн Ц.Хүсэлбаатарын аав Ё.Цог нь найруулагч, жүжигчин, ээж Д.Дулам нь олноо “уран” хэмээн алдаршсан үйлчин нэгэн байж. Харин эзэгтэй С.Өлзийхүү нялх багадаа өнчирч “эмээгийн охин” болсон гэдэг. Залуу насны, зүү орох завсаргүй хайраар ижилдэж 1989 онд туурга тусгаарласан хос маань өдгөө тохьтой, тулхтай, ахмад уран бүтээлчийн тоонд зүй ёсоор багтаж яваа.
Тэднийг папараци дурандаа буулгалаа. Эрхэм уран бүтээлчдийн хувьд хоёр хүүхдийн эцэг эх. Хүүхдүүд нь бүгд жүжигчин мэргэжилтэй.
Мөн Ц.Хүсэлбаатар гуайд нэг “нууц хүү” бий. Тэр бол хөтлөгч Я.Учрал.Хэдийгээр тусдаа өссөн ч Я.Учрал хойд ээж МУГЖ С.Өлзийхүүд сайн ханддаг гэнэ лээ.