Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ч.Маралмаад эрх хасах нэмэгдэл ял оноогоогүй тохиолдолд нэг сар, эсхүл нэг жилийн дараа үнэмлэх авах боломжтой байжээ
Папарацци

Ч.Маралмаад эрх хасах нэмэгдэл ял оноогоогүй тохиолдолд нэг сар, эсхүл нэг жилийн дараа үнэмлэх авах боломжтой байжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/06/2023Шинэчилсэн:03/06/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр долоон машин, хоёр хүүхэд дайрсан хэргийн шүүгдэгч Ч.Маралмаад холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Олон нийтийн сүлжээнд түүнд оноосон ял багадсан хэмээн шүүмжлэх болсон. Шүүх уг хэргийг хэрхэн үнэлж, ял шийтгэл оноосон талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Б.Очоос тодрууллаа.          

–Шүүгдэгч Ч.Маралмаад ногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэх ямар нөхцөл байдал тогтоогдсон юм бэ?

–Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар тээрийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ их хэмжээний хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол…” гэж Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилж өгсөн байдаг. Харин мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн”, 2.4 дэх заалтад “их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол…” гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан.

Тус шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ирүүлсэн “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг харгалзан тээврийн хэрэгсэлжолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж,хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.

–Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолооны курс төгсөөгүй хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж болдог юм уу гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд байна л даа. Үүнд тайлбар өгч болох уу?

–Энэ гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах хуулийн зохицуулалтай бөгөөд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасах нэмэгдэл ялтай. Шүүхээс шүүгдэгч Ч.Маралмааг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдэг утгаар нэмэгдэл ял оногдуулахгүйгээр зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оноосон тохиолдолд энэ шүүгдэгч нэг сар,эсхүл нэг жилийн дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах боломжтой гэсэн үг. Энэ үүднээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд ч гэсэн тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулах хуулийн зохицуулалттай.  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.