Өнөөдөр Монголд үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 110 жилийн ой тохиож байна. Үе үеийн сэтгүүлчид алдаа оноогоо дэнсэлж, баярын хурлаа яг одоо хийж байна.
Энэ үеэр ажлын гараагаа UBS телевизэд спортын албаны сурважлагчаар эхлэж байсан хөтлөгч Чойжоо “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар энгэрээ мялаажээ.
Тэрээр өдгөө C1 телевизэд ажиллаж байгаа бөгөөд эрэлттэй хөтлөгчдийн тоонд ордог.