Цахим хөгжлийн сайд Н.Учрал удаа дараа сонгогдсон Сонгинохайрханчуудаа “жийж”, өдгөө Сүхбаатар дүүргийнхний итгэлийг олохоор улайрч яваа сурагтай. Тэрбээр тус дүүрэгт очингуутаа дүүргийнхээ МАН-ын дарга болж, “томорсон”. Улмаар олонд илүүтэй танигдаж, итгэлийг нь олохоор бэлэг сэлт тарааж явна гэнэ шүү.
Монголчуудыг дэлхийн мэдээ мэдээллээс холдуулж, үзэл бодлоо илэрхийлэхийг нь хасахыг завдаж байсан түүний энэхүү үйлдэлд иргэд тун дургүйцэлтэй хандаж байгаа аж.
Ийм зүйлээр иргэдийнхээ итгэлийг авах гэж оролдохын оронд БНСУ, Японоос туршлага судлаад Elon Mask-тай яриад Starlink эх орондоо оруулж ирнэ гээд гүйж байгаасай хэмээн тэд үзэж буй аж.
Ямартаа ч, Н.Учрал сайд дараагийн сонгуулиар дахин Төрийн сэнтийд залрахын тулд улайрчээ.