Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»УИХ-ын гишүүн Б.Бейсенд яллах дүгнэлт үйлдүүлэх нь
Папарацци

УИХ-ын гишүүн Б.Бейсенд яллах дүгнэлт үйлдүүлэх нь

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/07/2023Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баян-Өлгий аймгаас сонгогдож, УИХ-ын гишүүний сэнтийд сууж буй, Хүний гавьяат эмч, клиникийн профессор Б.Бейсенд холбогдох авлигын хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 868 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас есийг нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсний дотор дээрх төрийн түшээд холбогдох хэрэг багтсан гэнэ.
Б.Бейсен 2013 оноос 2016 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар, түүнээс хойш УИХ-ын гишүүний тангараг өргөх хүртлээ тус эмнэлгийн Мэс заслын тасгийн зөвлөх, их эмчээр ажиллаж байхдаа Х.Б, М.Б, Т.М, М.Т, С.Н нараас хясан боогдуулж хахууль авсан хэрэгт холбогдсон юм.

Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн байгууллагын нэлээд олон ажилтан эрх мэдлээ урвуулж, 2016 оноос хойш хуурамч бичиг баримт үйлдэн хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст өгдөг тэтгэврийг эрүүл иргэдэд олгож байсан хэрэгт холбогдсон билээ.

Тухайлбал, хэвийн ярьдаг, сонсгол нь ч зүгээр хүнийг хэлгүй, дүлий хэмээн групп тогтоон нийгмийн даатгалын болон халамжийн сангаас мөнгийг нь өөр хүний нэрээр авч завшсан хэрэгт 40 гаруй эмчийг шалгаж шүүхэд шилжүүлсэн бөгөөд Б.Бейсенд холбогдох үйлдлийг нь тусгаарласан юм. УИХ-ын гишүүнийг дээр дурдсан таван хүнээс хахууль авснаас гадна албан тушаалаа урвуулан ашиглаж иргэн Б.Рахатад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.