Монголын алт компани /МАК/-ныг эзэмшигч гэр бүл бол монголын хамгийн баян гэр бүл гэгддэг. Тэгвэл тус компанийг үүсгэн байгуулагч Б.Нямтайширын гэргий Д.Хулан өөрийн цахим хуудаснаа зовлонгоо тоочиж, олон түмэнд өөрийн гэр бүлийн байдлын талаар өчлөө өчжээ.

Тэрбээр “Биднийг харлуулж өдөр дутам ярихгүй бол бж сууж чадахгүй гадны гар хөл Манан Монгол ялна захиалагчтай гүтгэлэгийг уншаад баясаж таашаал авах атаач нар зөндөө. Мэдээж дутагдал байлгүй яахав. Би гэхэд л хүүхдүүдийг маань гүтгэхэд тас няс төмпөн шанага бол энүүхэнд. Өөрийгөө магтдаггүй гэхдээ үйлдвэрийн барилгууд надгүйгээр босоогүй нь үнэн. 44 жил эргэж харах завдалгүй эхний 100К м2-ын ард гараад дараагийн 100-даа ороод байна.
Хүүг маань гишүүн болчих вий гэж үхтэлээ айж элдэв жүжиг зохиож, эцэстээ буруутгах зүйл олдохгүй хариуцлага алдсан гэж ялласан. Сонгууль ойртоод шодрогууд ээлжит жүжгээ бэлдэж байгаа гэсэн. Охиныг маань ч зүгээр байлгахгүй. Огт яриагүй зүйлийг нь ярьсан болгосон сүүлийн зохиолын захиалагч нь найз нэртэй нэгэн сагсуу бий. Өчүүхэн нуруун дээрээ өч төчнөөн үйлдвэр үйлчилгээ, 3000 хүнийг удирдаад 10 шахам жил явж байна.
Багыг маань хүртэл тас мэдэхгүй хүний үхэлд холбоход харин шүүхдэж цагаадсан. Нөхрийг маань элдэв юмтай холбоно. 1980 онд Налайхад төлөөлөгч байсныг яаманд ажиллаж байсан болгоод, 1990 онд соц-оос ардчилалд шилжихийг, 2010 онд Цагаан суврагыг хэрэгжүүлэхээ мэдээд тэртээ 1980 онд мэдээлэл авсан гэж Зөн Билигч болгоод… Аминдаа Оюутолгой, Тавантолгой шиг л болгох санаатай. Австралийн компанид байсныг авсан нь буруу юм байхаа. Гацаа тавьсаар ХЭРЭГЖЭЭЧГҮЙ байж л байгаа. Олон Лиценз авлаа гэнээ. Бүгдээрээ үйлдвэр болсон. Хэний ч бололцоог хулгайлж тендер хувьчлал аваагүй. Сошиалын манаач хийж Хорсож, төрд орж Хоосолж суухаар баялаг бүтээ” гэжээ.

