1990-1999 онд манай кино урлаг уналтад орсон гэж хэлж болно. Тэр үед эл урлагийг нуруун дээрээ үүрч,тэсэж үлдсэн цөөхөн уран бүтээлчийн нэг бол МУГЖ Г.Золбоот билээ. Тэгвэл тэрбээр өнөөдөр 56 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Түүний хувьд 1967 оны 3 дугаар сарын 27 нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумд төрж өссөн.Хонь жилтэй, хоньны орд, хонь цагт төрсөн. Хоёр эгч хоёр ахтай.Айлын бага хүүхэд.Аав ээж нь 5 хүүхдийнхээ хөгжмийн боловсролд ихээхэн анхаардаг байжээ. Ах эгчтэйгээ орой бүр нэгэн жүжгийг тоглож өгдөг байсан. Энэ бол манжингийн тухай үлгэр юм. Энэ үлгэрт айлын хамгийн том нь найруулагч хийдэг байсан бол Золбоотын хувьд манжингийн дүрийг бүтээдэг байжээ. Ээжийн талд нь урлагийн хүн байсан тэр нь “Ардын элч”-ийн Ариунаад тоглодог МУГЖ Цэвэлсүрэн гуай юм.
Аав нь Дундговь аймгийн эрдэнэдалай сумын харъяат нягтлан бодогч мэргэжилтэй, Дундговь аймгийн усны аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдэгтэй 40-д жил усны байгууллагад ажиллажээ. Ээж нь тус аймгийн Монгол банкинд 40гаруй жил ажилласан. Тэрээр 1985 онд Эрдэнэдалай сумд 10н жилээ дүүргэсэн улмаар Улсын багшийн их сургуулийн кино драмын ангийг 1989 оны хавар оргилсон их мөрөөдөлтэй залуу жүжигчин сургуулиа төгсөж байжээ.1989-1997 он хүртэл “Армийн драмийн театрт” ажилласан. Урлагийн замналаа Б.Лхагвасүрэн гуайн “Дутуу хээтэй тооно” жүжгийн Гэндэн хэмээх өвгөний идэр насны дүр түүний анхны тайзны жүжиг байлаа. Дэлгэцийн бүтээлийн гараагаа ч Лхагвасүрэн гуайн бичсэн “Бүлээн нурам” кинонд тоглох санал авч анхны дүрээ мөнхөлжээ.
2000онд МУГЖ Өлзийхүүтэй хамт “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” кинонд хамтарч тоглож байхдаа Өлзийхүү хошин урлагийн продакшнд тоглож үзэх санал тавьснаас хойш 20-гаруй жил өнгөт инээд хамтлагт ажиллажээ.
Тэрбээр Улсын багшийн их сургуулийн кино драмын ангийг 1989 онд төгссөнөөсөө хойш тэрбээр 100 гаруй уран сайхны кино, драмын 21 жүжиг, 50 орчим хошин урлагийн тоглолт, телевизийн зохиомж, теле жүжигт гол болон туслах дүрд тогложээ. Тэдгээрийн дийлэнх нь эерэг дүр аж.

