Өрнө дорны түүхэнд мөнхөрсөн бөх гүнж Хотулуны дүр, “Тютю” киноны гол дүрүүдэд тоглож байсан жүжигчин М.Цэрэндолгор буюу Цэдо өдгөө гэр бүлийн хамт хилийн чанадад амьдарч буй.
Нөхрийнхөө ажлыг даган гадаадад амьдрах болсон тэрбээр тэндээ фото моделийн карьеараа үргэлжлүүлж байгаа аж. Түүний нөхөр UBS телевизийн захирал Л.Балхжавын бага хүү Б.Билгүүн.
Цэдогийн хувьд охиноо төрүүлээд 7 хоноод л уран бүтээл, загварын ажилдаа ханцуй шамлан орж олныг гайхшуулж байв. Өдгөө түүний охин ийм том болжээ.

