БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийж Буйр нуурын загас олноор хорогдсон асуудлаар тайлбар мэдээлэл хийлээ.

БУЙР НУУРЫН МӨНГӨЛӨГ ХЭЛТЭГ ЗАГАС ОЛНООР ӨВЧИЛЖ ХОРОГДСОНЫГ ТОГТООЖЭЭ
Буйр нуурт умард туйлын цэнгэг усны, сэрүүн бүсийн уулархаг ба тал газрын 10 овгийн 32 төрлийн 39 зүйл загас амьдардаг. Эдгээр загаснаас зөвхөн Мөнгөлөг хэлтэг загас ихээр өвчилж хорогдсон байгаа нь тухайн зүйлд дагнан тархах өвчлөл байх магадлал өндөр байна.
Өвчилсөн загасны амны орчимд идээт цэврүү гарсан, заламгайн ар талд улайлт цэврүү үүссэн, идээт цэврүү, улаан толбо, биеийн гадаргууд хайрс хооронд улаан толбо үүссэн байжээ.
Нуурын загас ихээр хорогдсон хэсгээс буюу Долоон од амралт болон Онцгой байдлын амралт орчмын ус хөрснөөс микробиологийн дээж авахад 1 гр хөрсний дээжид бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн, гэдэсний бүлгийн савханцар /E.coli/ өвчин үүсгэгч /Salmonella Shigella/ Staphylococcus aereus илэрсэн учраас бохирдол ихтэй байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан талаар холбогдох албаныхан мэдээллээ.
1 сэтгэгдэл
гэдэсний бүлгийн савханцар /E.coli/ өвчин үүсгэгч /Salmonella Shigella/ Staphylococcus aereus эдгээр 2 савханцар нь малын цус бас сүүнд ихээр байдаг. манай монголчууд мах, сүүнээс болж үүгээр өвчлөөд хорт хавдар тусдаг. ХАА-н яаманд ХАА мал эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд тайлан судалгаагаа жил бүр бичиж өгдөг гэсэн. Гэтэл манай ЗГазар огт тоодоггүй гэсэн. Зун цагт малын мах, сүү бага хэрэглэх ёстой. ялангуяа халуун зуны улиралд огт хэрэггүй. тэгэхээр амралтын газрын амрагчид цус, сүү нуурын усанд аяга тавгаа угаах замаар дамжуулсан бололттой.