Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

    06/16/2026

    НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

    06/16/2026

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Эрүүл мэндийн салбарт жишиг болохуйц халдвар хамгааллын дэд бүтцийг бий болгов
Фото

Эрүүл мэндийн салбарт жишиг болохуйц халдвар хамгааллын дэд бүтцийг бий болгов

coolBy cool01/31/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 

Улсын 3-р төв эмнэлэгийн төвлөрсөн ариутгалын тасаг, нян судлалын лабораторын их засвар дуусч ашиглалтанд орлоо. Үүний үр дүнд эмнэлэгт халдварын сэргийлэлт, хяналтыг бэхжүүлэх томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг бүрдүүлж байгаа юм. Эдгээр ажлыг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний дагуу Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд хийсэн.

Ингэснээр Монгол улсын Эрүүл мэндийн салбарт жишиг болохуйц олон улсын стандартыг хангасан эмнэлэгийн ариутгал, нян судлалын лабораторийн үйл ажиллагаатай болж байгаа  юм. Тодруулбал өрөө тус бүр эрүүл ахуй, халдвар хамгааллын тал дээр бүрэн зохицуулагдсан. Мөн эмнэлэгийн халдвараас сэргийлэх вакум орчныг бүрдүүлж,  агааржуулалтын иж бүрэн системийг суурилуулсан юм.  Ингэснээр засвар тохижилт, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаанд нэн шаардлагатай дэвшилтэт, шинэ технологи бүхий төхөөрөмжүүдээр хангагдсан халдвар хамгааллын дэд бүтцийг бий болгожээ.


 Мөн өнөөдрийг хүртэл энэ төслөөр дамжин 1000 гаруй эмч эмнэлэгийн мэргэжилтэн, лаборант нарыг мэргэшүүлээд байгаа юм.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ Эмнэлгүүдийн ариутгалын тасгуудад өмнө нь ашиглаж байгаагүй багаж угаах, халдваргүйжүүлэх автомат машин, хэт авиан цэвэрлэгч, хийн плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг тоног төхөөрөмж тавигдсанаар эмнэлгийн ажилчдын халдвар авах эрсдэлийг бууруулж,  багаж хэрэгслийн ариутгалын чанар, аюулгүй байдал нэмэгдэх, ариутгалыг  хяналтын системийн тусламжтай бүрэн хянах боломжийг бүрдүүлж байгаа гэв.

2019 онд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэх, ариутгал, нян судлалын чиглэлээр сургагч багш бэлтгэх болон  ажлын байран дахь сургалтуудыг тус тус зохион байгуулна. Мөн 2019 онд шинээр нэмэгдсэн 8  эрүүл мэндийн байгууллагын төвлөрсөн ариутгалын тасгийн  барилгын засварын ажил хийх, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, эмч, мэргэжилтэнд сургалт явуулах үйл ажиллагаанууд хийхээр төлөвлөөд байна.

Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд цаашид эмнэлэгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэх, ариутгал нян судлалын чиглэлээр сургагч багш бэлтгэнэ.

цаг үе
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.