Урлагаасаа хөндийрөөд нэг хэсэг БНСУ-д ажиллаж байсан жүжигчин Чапи дахин олны өмнө гарч ирлээ. Тэрбээр 2020 онд хөл хорионы үед хууль бусаар мөрийтэй тоглоом бүлэглэн тоглож байсан гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагад саатуулагдан шалгуулж байсан бөгөөд үүнийхээ дараа нэг хэсэгтээ олны өмнө гарч ирэхээс татгалзаад байсан юм. Харин 2021 оны долдугаар сард Х.Ихбаяр маань “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгаж, үүнийхээ дараа даруухан гэгч нь амьдарч байв. Тэгвэл тэрбээр саяхан төв талбайд гарч ирж, олны анхааралд өртөв.