Тулгар төр байгуулагдсаны 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэллээ.
Жил бүрийн энэхүү баярын өдөр монголчууд гоёмсог торгон дээлээрээ гангарч дэнж хотойтол нааддаг уламжлалтай.
Тэгвэл “Оргил”-ын хэмээн олон түмнээ нэршигдсэн, Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарыг манай дуранд охиныхон хамтаар онцлон буулгалаа.
Түүний наадмын гангараа цайвар шаргал өнгийн дээл байсан бөгөөд даруухан сонголт хийжээ. Тэрээр гэргий Б.Хишигжаргалтайгаа ханилаад 24 жилийг ардаа үдэж буй.
Түүний охин даруухан нил яагаан өнгийн дээлээр гангарсан байна.