Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Э.Урангоо : “Жаалхан” танин мэдэхүйн цуврал нь бага насны хүүхдэд зориулсан, тэдний мэдлэгийг нэмэхэд туслах ном юм
Мэдээ

Э.Урангоо : “Жаалхан” танин мэдэхүйн цуврал нь бага насны хүүхдэд зориулсан, тэдний мэдлэгийг нэмэхэд туслах ном юм

Эрхэм админBy Эрхэм админ08/29/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүүхэд гэдэг хамгийн цайлган, өхөөрдөм, гэгээн ертөнц байдаг. Бид энэ удаагийнхаа удаагийнхаа зочноор “Жаалхан” цувралын зохиогч Эрдэмбилэгийн Урангоотой түүний цуврал номын тухай ярилцлаа.

– Сайн байна уу, ярилцлага хийх урилгыг хүлээн авсанд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

– Баярлалаа. Намайг Эрдэмбилэгийн Урангоо гэдэг танин мэдэхүйн “Жаалхан” цувралын зохиогч, “Жаалханы тэмүүлэл хүүхэд хөгжлийн төвийн үүсгэн байгуулагч, багш.

– Танин мэдэхүйн “Жаалхан” цуврал номоо дэлгэрэнгүй танилцуулаач. Хэдэн насны хүүхдүүдэд зориулсан бэ?
– Жаалхан танин мэдэхүйн цуврал нь бага насны хүүхдэд зориулсан, тэдний мэдлэгийг нэмэхэд туслах ном юм. Хоёроос найман настай хүүхдэд зориулсан цуврал ном юм. Танин мэдэхүйн мэдлэг мэдээллийг бага насныханд адал явдал бүхий үйл явдалтай үлгэрчилсэн, түүхчилсэн ном байгаа юм.

– Хүүхдэд зориулсан танин мэдэхүйн ном гэж бараг анх удаа сонсож байна. Хоёр настай хүүхдэд зориулсан уншиж  гэхээр бас их сонин байна. Энэ тухай?
– Танин мэдэхүйн номнууд өөрөө уншдаг болсон буюу сургуульд орсон хүүхдүүдэд зориулсан маш их мэдээлэл, тооцсон тоон баримттай байдаг. Цэцэрлэгийн болон ялангуяа хоёр, гурван настай хүүхдэд зориулсан ном тэр бүр байдаггүй. Манай “Жаалхан” цуврал сургуулийн хүүхдүүдэд зориулсан мэдээлэлтэй дүйцэхүйц мэдээлэлийг бага насны хүүхдүүдэд хялбар байдлаар буулгаснаараа онцлогтой.

– “Жаалхан” танин мэдэхүйн цуврал, “Жаалханы тэмүүлэл хүүхэд хөгжлийн төвийн үүсгэн байгуулагч, багш гэж та өөрийгөө танилцууллаа. “Жаалхан” гэдэг нэр их хөөрхөн санагдаж байна. Нэрний тухай, яагаад ийм нэр өгөв?

– “Жаалханы тэмүүлэл хүүхэд хөгжлийн төв нь 3-13 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан шинжлэх ухаан танин мэдэхүйн хичээлүүдийг IQ болон EQхичээлтэй хослуулж ордог. Манай төвийн гол үйл ажиллагаа бол хүүхдэд зориулсан сургалт юм. Бид сургалтынхаа хажуугаар тоглоомын сэтгэл засал, урлагийн сэтгэл засал, зургийн сэтгэл зүйн оношилгоо гэх мэт үйл ажиллагаануудыг явуулдаг. Би өөрөө мэдрэлийн эмч мэргэжилтэй тийм болохоор шинжлэх ухаан танин мэдэхүйн тухай мэдээлэл маш их уншдаг, унших дуртай. Хүүгээ төрүүлээд гурван нас хүрэх үед үлгэр их уншиж өгдөг байсан. Харин яг манай хүүгийн насныханд тохирсон танин мэдэхүйн ном их ховор байсан.  Тийм болохоор өөрийн хүүхдээ зориулж, зургийг нь гараараа зурж, тайлбарлаж өгдөг байсан энэ нь “Жаалхан” цуврал гарах эхлэл болсон гэж хэлж болно. Яг хүүхэддээ зааж өгдөг шигээ цэгцлээд найз нөхдийн дэмжлэгтэйгээр номоо зориглож гаргахаар болсон. Номын гол гурван дүрүүдэд манай хүү, манай эгчийн хүүхэд, найзынхаа хүүхдээс үлгэрчилж авсан.  Жаалхан гэдэг нь бяцхан хүүхдүүд гэсэн утгатай. Бяцхан хүүхдүүд ийм сониуч, сурч мэдэх хүсэлтэй байдаг гэдгийг өхөөрдөж өгсөн нэр.

– “Жаалхан” танин мэдэхүйн цуврал одоогоор хэдэн цуврал гарсан байгаа вэ?

– Одоогоор “Жаалхан сансар огторгуйгаар аялсан нь”, “Жаалхан юрийн ба цэрдийн галаваар аялсан нь”, “Жаалхан эх дэлхийн түүхтэй танилцсан нь” гээд гурван цуврал гарсан байна.

– Хоёр, гурван настай хүүхдүүдэд танин мэдэхүйн мэдлэгийг уг цувралаараа өгнө гэхэд эцэг эхчүүд хэрхэн хүлээж авч байв?

– Эцэг эхчүүдийн сэтгэлгээ нэг талаараа хайрцаглагдсан юм шиг санагдсан. Наадах чинь их том сэдэв байна гэж гайхаж хүлээж авч байсан. Харин хүүхдүүд ямар ч шүүлтүүргүй сонсож, ойлгож байсан.

– Дараагийн цуврал хэзээ гарах вэ?  Хэдэн цуврал гаргахаар төлөвлөсөн байгаа вэ?

– Цаашдаа яг танин мэдэхүйн 10 цуврал гаргахаар төлөвлөсөн байна. Дараагийн цуврал бэлтгэгдээд явж байна.

– Хүүхдүүдтэй ажиллах, тэдэнд зориулсан бүтээл хийх ямар байдаг вэ?

– Нэг ч гэсэн хүүхдийн сэтгэлд нь сурч мэдэх юмсан гэсэн хүсэл, ялангуяа шинжлэх ухааны талын зохион бүтээгч, инженер, эмч болох юмсан гэсэн жижигхэн ч гэсэн оч асаах юмсан гэсэн итгэл найдвар бэлэглэхийг хүсдэг. “Жаалхан” цуврал болон Жаалханы тэмүүлэл хүүхэд хөгжлийн төв”-ийн сурагчид, хүүхдүүд, эцэг эхчүүдээс их урам авдаг даа.
– Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Таны хүүхдүүдийн төлөө хийж буй сургалт, цувралууд гээд соён гэгээрүүлэх ажилд нь амжилт хүсье.

– Баярлалаа.
Б.Мөнхжаргал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.