Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Танд  амьдрах нэг боломж байж болох ч бусдыг амьдруулж чадах олон боломж бий
Мэдээ

Танд  амьдрах нэг боломж байж болох ч бусдыг амьдруулж чадах олон боломж бий

coolBy cool09/15/2023Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Энэ цагийн мэдээлэлд тулгуурласан эрин үе нь олон янзын дэвшилтийг бий болгож байгаа ч тэдгээрээс хамгийн том түлхэцийг өгч буй салбар бол технологи юм. Тэр дундаа дэлхийн эрүүл мэндийн салбар шинжлэх ухаан, технологитойгоо хослон асар хурдтайгаар хөгжсөнөөр эдгэрдэггүй өвчний тоо улам цөөрөх болжээ. Саявтархан гадаадад эмчлүүлээд ирсэн миний танил Монгол Улсын эрүүл мэндийн салбар бараг 100 жилээр хоцрогдсон тухай ярилаа. Магад энэ үнэн байж болох ч энэ салбар 2006 оноос эхлэн түүхэндээ шинэ шинэ дэвшилтүүдийг бий болгож буйг онцлох учиртай. Гэхдээ бусдыгаа тэргүүлэн хөгжиж байгаа, цаг ямагт үнэмлэхүй шийдэл өөд тэмүүлж буй салбар бол эд эс эрхтэн шилжүүлэх салбар юм.

Дэлхийн анагаах ухаанд 1954 оноос эхэлж нэвтрээд улс орнуудын эрүүл мэндийн салбарыг үнэлэх том шалгуур болсон эрхтэн шилжүүлэх эмчилгээ, технологи нь бидний төсөөллөөс өргөн, олон салбар чиглэлийг хамарсан тогтмол хөгжиж буй салбар юм. Үүнд:

  • Иммунологи буюу дархлаа судлал
  • Генетик
  • Мэс засал
  • Эрхтэн судлал
  • Лабораторийн анагаах ухаан
  • Эрчимт эмчилгээ
  • Халдварт өвчин судлал
  • Эм зүй
  • Эрхзүй буюу хууль зүй

Гэхчлэн олон чиглэлийн хөгжил дэвшлийн үр дүнд эрхтэн шижлүүлэх эмчилгээ цогцоороо хөгжиж буй. Манай улсад

  • Бөөр
  • Элэг
  • Цусны үүдэл эс
  • Нүдний эвэрлэг
  • Арьс
  • Чөмөг
  • Зүрхний хавхлаг
  • Зүрх
  • Нойр булчирхай

Нийт 281 бөөр, 171 элэг, 28 цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс ажилбарыг Монголын эмч нар амжилттай хийгээд байна. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 55 хүн кадавр буюу амьгүй донороор дамжуулан амьдралын чанараа дээшлүүлж амьдрах боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл сүүлийн таван жилийн хугацаанд эд, эс, эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааг зохицуулах алба нийт 220 гаруй амьгүй донор илрүүлсний 58 гэр бүлтэй нь уулзаж 26 гэр бүлээс зөвшөөрөл авч донор болгосон байдаг.

 Нэг донор хамгийн багадаа гурван хүний, цаашлаад найман хүний амь насыг аврах боломжтой юм.

 Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хүлээлгийн жагсаалт буюу ар гэрээсээ эрхтэн шилжүүлэх боломжгүй амьгүй донор хүлээж буй нийт 900 гаруй хүн бий. Тэдгээрийн 600 нь бөөр, 300 нь элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүс байна. Хүлээлгийн жагсаалтанд байгаа болон амьд донороос эрхтэн шилжүүлэх процесс нь Монгол Улсын Донорын тухай хууль тогтоомжоор зохицуулагддаг. Тухайлбал, амьд донороос эрхтэн шилжүүлэх тохиолдолд донорын биеийн байдал донор болоход тохиромжтой эсэх талаарх хийгдэх 12 төрлийн шинжилгээ авагдаж эцсийн хувилбараар эд эс нийцэх тохиромжтой тохиолдолд хагалгааны хувиарт эмч нар зөвшилцөн оруулна. Хэрэв эмэгтэй бол хүүхэд төрүүлсэн байдал, дахиж хүүхэд төрүүлэх чадамж, нас, гэр бүлийн зөвшилцөл зэргийг харгалзан үзнэ. Донор болсон тохиолдолд жилийн дараа жирэмслэх бүрэн боломжтой. Харин хагалгааны дараа донорын биеийн байдал хүндрэх, эс хүндрэх тохиолдолд улсаас групп буюу хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж зургаан сараас нэг жилийн хугацаанд өгдөг хуультай.

 Харин амьгүй донороос эрхтэн шилжүүлэх хүсэлт бүхий иргэн долоон төрлийн шинжилгээ бүрдүүлэн эд, эс, эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааг зохицуулах албанд бүртгүүлнэ. Ингэснээр хүлээлгийн жагсаалтанд орж дуудсан хугацаанд хагалгаанд бэлтгэнэ. Эдгээр иргэд группийн заалттай буюу хөдөлмөрийн чадвараа алдсан бол хагалгааны зардлын тодорхой хувийг улсаас даадаг. Донорын үйл ажиллагаа аль ч улсад зөвхөн сайн дурын үндсэн дээр явагддаг учраас манай улсын донорын тухай хуулийн гол зарчим болсон юм. Цаашлаад эрхтэний наймаа, арилжаанаас сэргийлэх зорилгоор зөвхөн өөрийн хамаарал бүхий этгээдээс эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах хатуу хуулиар зохицуулагдаж байна.

 Жил бүр элэг шилжүүлэх шаардлагатай 75-80 хүн нас бардаг харамсалтай тоо мэдээ байна.

 Цаана нь уушиг, зүрх, нойр булчирхай зэрэг эрсдэлтэй өвчнүүдийн нас барагсдын тоо жилээс жилд нэмэгдсээр буй. Эдгээр өвчлөлийн тоо нэмэгдэх, нас баралтын тоо нэмэгдэх тусам донорын эрэлт хэрэгцээ улам нэмэгдэнэ. Тиймээс нийгэмд донорын тухай ойлголтыг түлхүү ойлгуулах нэн шаардалага үүсч байна.

Сүүлийн өдрүүдэд гарч буй сэтгэл сэртхийлгэм мэдээллээс шалтгаалан цаашид донорын олдоц улам ховордох эрсдэл гарч буй. Угаас ховор байсан донорын олдоц цаашид багасах тусам нэг хүний цаана орших нэгэн гэр бүл хагацлыг үзэж хэдэн ч хүүхэд өнчирч үлдэх, хэдэн хүн амьдийн тамд унах эрсдлийг бид тооцож барахгүй ээ. Харин хэзээ нэгэн цагт танд бусдад амьдрал бэлэглэх боломж олдвол хэн нэгэнд гараа сунгахад бэлэн байгаарай.

Нийтлэлчид Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.