Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

    06/06/2025

    Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

    06/06/2025

    Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

    06/06/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хатаагдаж хатуужсан, чангарч чамбайрсан… үнэнч, үнэн эмэгтэй
Папарацци

Хатаагдаж хатуужсан, чангарч чамбайрсан… үнэнч, үнэн эмэгтэй

Эрхэм админBy Эрхэм админ09/25/2023Сэтгэгдэл байхгүй7 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Амралтын өдрүүдээр ч улс төр, тэр дундаа улс төрийн идэвхтэй эмэгтэйчүүд нэлээд хөдөлгөөнтэй байх бололтой. Учир нь, Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч энэ өдрүүдэд сонгогдоно. Монголын хамгийн нөлөө бүхий хоёр намын нэгнийх нь дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг утгаараа нийгэм даяараа үүнд анхаарал хандуулж байна.

Нэр дэвшигчид ч өөр өөрийнхөө хэмжээнд нийгэмд өөрийгөө таниулан мэдээлж, хэвлэл мэдээллийнхэн ч тэдэнтэй зэрэгцэн тэднийг судалж, “сурталчилж” байна. Зарим нь хэт амбицлаг, мөнгө хөрөнгөлөг байдлаа ашиглан мэдээллийн төрөл бүрийн хэрэгслээр өөрийгөө хэтрүүлэн сурталчилж байхад цөөн хэд нь хэтэрхий гэмээр нам гүмхэн байх юм. Нийгэм даяараа стресстэй байгаа цаг үед хэт чанга дуу хоолойг бус амар амгалан, нам гүмийг илүүд үзэх хандлага ажиглагдаж байгаа нь нууц биш. Тэр ч утгаараа нийгэм ч хэт их сурталчилж буйг нь бус нам гүмхэн ч мөрийн хөтөлбөрөө боловсруулж, халз мэтгэлцээндээ бэлтгэж, хүрээлэл дундах дэмжигчдийнхээ сайн дурын дуу хоолойгоороо л олон нийтэд “зөнгөөрөө сурталчлагдаж” буй нэр дэвшигчдэд илүү анхаарал хандуулж байгаа бололтой. Ийм нэр дэвшигчид сэтгүүлч миний ч бас анхаарлыг илүү татдаг.

“Нам гүмхэн” байгаа хоёр, гуравхан нэр дэвшигчийн талаар мэдээлэл хайлаа. Нэгэн нэр дэвшигчийн цахим хуудасны хамгийн сүүлчийн нийтлэл илт анхаарал татав. “Хатаагдсан хатуужсан, ялж байсан, ялагдаж үзсэн, чангарсан чамбайрсан, онол мэддэг, аж ахуйн ажил анддаггүй, үнэнээрээ явсан, үнэнчээрээ танигдсан Үүрийнтуяа! Сонгууль сунгаанд нь амжилт хүсье” гэжээ. Сэтгэгдэл нь анхаарал татахын хамт бичигч нь ч сонирхол төрүүлэв. Үүнийг бичигч нь ямар нэгэн намын гишүүн биш, нэр дэвшигчидтэй үй зайгүй хэлхэлдэгч бус жирийн л нэгэн сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарт хүчин зүтгэгч эмэгтэй ажээ.

Бүх хүн алдаа, оноон дээрээ суралцаж хөгждөгийн нэгэн адил манай улс төрийн намуудад ч дутагдал хийгээд ололт бүгдэд нь бий. Гэвч Ардчилсан намын хувьд хүний эрх, эрх чөлөө гэдэг нэрийн дор “шуудайд хийсэн үхрийн эвэр” шиг оршин тогтночих гээд байдаг гэм илүүтэй ажиглагддаг. Тиймээс ч ийм намын эе эвийг бататгаж, хатуу зөөлнийг нь тэнцвэржүүлэх эмэгтэй улстөрчдийг бэлтгэж, дэмжин гаргах Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний хувьд улс төрийн талбарт Ардчилсан намын тавьсан хундаам дээр тоосгыг нь зөв өрөх авьяас чадвар, мэдлэг ур бүхий эмэгтэйг хэн бүхэн хайж, найдаж байгаа нь нууц биш. Энэ ч утгаараа дээрх цахим нийтлэлийн гол баатар болох Домбонгийн Үүрийнтуяа хэмээх эмэгтэйд анхаарал хандуулав.

Юун түрүүнд тэр хэзээ, хаана, хэрхэн хатаагдаж хатуужив хэмээн сонирхлоо. Д.Үүрийнтуяа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрж, тэндээ өсөж торнижээ. Бага насандаа гэдэсний хүнд хэлбэрийн халдварт өвчнөөр өвдсөн учир бусад хүүхдийн адилаар хүүхэд насныхаа цог золбоог мэдэрч чадаагүй аж. Гэвч бяцхан биедээ баймгүй тэвчээр зааж, эмч нарын оношийг сөрж амьдрахын төлөө зогссон тэрбээр хатуу дэглэм, дасгал сургуулилалт хийсний ачаар хөл дээрээ босож чаджээ. Улмаар том тэрэг барьж, ачаа зөөдөг жирийн нэгэн залуутай хайр сэтгэлээрээ гэрлэж, ахуй амьдралаа, үүх түүхээ ариун хөдөлмөрөөрөө урлан босгожээ.

Д.Үүрийнтуяа мөн улс орон, нийгмийн төлөөх ажилд идэвхийлэн оролцох хүсэлдээ хөтлөгдөн оюутан байхдаа Монголын Ардчилсан холбоонд нэгдэж, хүний эрх, эрх чөлөө, шударга үнэний төлөө дуу хоолойгоо нэгтгэж эхэлсэн байна. Улмаар 1990 оны Ардчилсан хувьсгалд МОХ-ны тэргүүлэгчээр оролцож, энэ хугацаанд гурван удаа баривчлагдаж, нэг удаа хоригдсон ч үзэл бодлоосоо ухралгүй тэмцсээр ардчиллын анхны тэмцэгчдийн хамтаар зорилгодоо хүрч чадсан цөөхөн эмэгтэйн нэг аж. Мөн 2002 оны өвөл Сэлэнгэ аймгийн тариаланчдад газрыг нь бүрэн эзэмшүүлэх зорилго бүхий хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулж байжээ. Энэхүү тэмцэл нь бүс нутгийг хамарч, нийслэлийн гэр хорооллын иргэдийг хашааны газартай нь үлдээх хүртэлх үр дүнг авч иртлээ үргэлжилсэн байна.

Түүгээр ч зогсохгүй, Сэлэнгэ аймгийн 2004 оны ИТХ-ын сонгууль, УИХ-ын 2008 оны сонгуулийн булхай луйврыг удаа дараа илрүүлэн СЕХ-нд өргөдөл гомдол гаргаж, үүнийгээ хөдөлшгүй баримтаар нотолж байсан түүхтэй аж. Ийнхүү шударга ёсны төлөө тэмцсэнийхээ төлөө намын дөрвөн нөхрийн хамт ял хүртэл сонсож, дөрвөн сар хоригдож байж. Гэвч нэг жил зургаан сарын хугацаанд цагдаа, прокурораар явж, хууль шүүхийн байгууллагатай тэмцсэний эцэст Сонгуулийн ерөнхий хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, УИХ гишүүдийг тангараг өргүүлэн сонгуулийн хар машин болох цахим системийг нэвтрүүлж чадсаныг нь хүмүүс ч тэр бүр мэддэггүй, Д.Үүрийнтуяа ч тэр бүр ярьж, бичээд байдаггүй юм билээ. Энэ мэтээр тэр ажил, амьдрал, нийгмийн бүхий л талбарт яалт ч хатаагдаж хатуужсан эмэгтэй ажээ.

Тэгвэл хэрхэн хаана чангарч чамбайрсан юм бол? гэсэн дараагийн асуулт гарч ирнэ. Асуултынхаа хариултыг хайлаа.

Д.Үүрийнтуяа 2012 оны 10 дугаар сараас Ашигт малтмалын газрын дэд дарга, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж эхэлснээр энэ байгууллагын анхны эмэгтэй ажилтан болсон аж. Энд ажиллах хугацаандаа тэрбээр улсын төсвийн орлогын гүйцэтгэлийг 110-160%-иар давуулан үр дүнгийн гэрээгээ тогтмол “А” үнэлгээтэй дүгнүүлж байжээ. Ингэхдээ ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг таван жилийн дараа шинээр олгох үйл ажиллагааг цахим мэдээллийн программ ашиглан нээлттэй ил тод явуулж 35 удаа цахим хэлбэрээр 3675 дугаар олгож, 2262 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэсэн байна. Мөн Сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлуулж, таван удаагийн сонгон шалгаруулалтыг амжилттай явуулан, геологи, уул уурхай, кадастрын нэг цэгийн үйлчилгээг шинээр нэвтрүүлэн, мэдээллийн ил тод байдлыг ханган байгууллагын үйл ажиллагааг шууд мэдээлэх touch screen дэлгэцүүд байрлуулан мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай байнга хамтран үйл ажиллагаандаа хөндлөнгийн хяналт тавих боломжийг бүрдүүлж байв. Байгаль эх дэлхийнхээ төлөө ч мөн тэмцэж, “Тос тосон бумба нуруу”-г Улсын тусгай хамгаалалтад авах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлжээ.

Улмаар 2017 оноос МУ-ын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажилласан байна. Энэ үеэс тэрбээр “Ажилтай оюутан” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд зохион байгуулж 1200 оюутан түр ажлын байраар хангав. 2019 оны зун “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийг зохион байгуулж, монгол, гадаад хамтарсан 50 гаруй багшийг ажиллуулж, 21 аймаг, есөн дүүргээс 16-30 насны 4530 оюутан залуусыг хамруулсанаас 4500 нь амжилттай төгсөж сертификатаа гардан авчээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуус Туул гол дагуу 13.8км зайд нийт дөрвөн тонн, 250 гаруй шуудай хог цэвэрлэсэн нь ард иргэдэд эерэг үлгэр дуурайл болж байв.

Түүнчлэн 2020 онд УИХ-ын сонгуульд анх удаа нэр дэвшиж, туршлага хуримтлуулсныг нь зарим хүмүүс одоо ч санаж байгаа биз ээ. Энэ бүх үйл, үйлдэл нь түүнийг чангаруулж, чамбайруулсан байж таарах нь.

Онол мэддэг, аж ахуйн ажил анддаггүй, үнэнч бөгөөд үнэн эмэгтэй… энэ бол өнөөх сэтгэгдэл бичигчийн энгийн боловч нухацтай чамбай гурван тодорхойлолтын сүүлчийнх нь. Онол гэвэл Д.Үүрийнтуяа нийгмийн удирдлагын менежер, эрхзүйч, улс төр судлаач мэргэжилтэй юм билээ. Аж ахуйн ажил анддаггүй гэдэг нь Сэлэнгэ аймгийн МҮАН-ын нарийн бичгийн дарга, АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаас эхлээд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын Сургалт, маркетингийн албаны дарга, Улсын нийгмийн даатгалын Салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, БГД-ийн Ардчилсан намын ХЭГ-ын дарга, БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, Ардчилсан хүчний холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын дэд дарга, дарга, МУ-ын Ерөнхийлөгчийн хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж, тухайн байгууллагынхаа аж ахуйтай илүү холбогдож, эмэгтэй хүнийхээ төрөлх мөн чанарыг илүү тодотгосон шийдвэр, бодлогуудыг хэрэгжүүлэн ажилласаар ирснийг нь хэлсэн бололтой.

Үнэнч бөгөөд үнэн… өнөө цагт хамгийн их үгүйлэгдэж буй энэ чанар Д.Үүрийнтуяад байгааг хамгийн их олзуурхав. Байгааг нь яаж мэдсэн юм бэ гэх биз ээ. Учир нь, энэ эмэгтэй аливаа ажлыг чимээгүй боловч чамбай гүйцэтгэдэг, зорилго тавибал үр дүнг нь заавал үздэг, ажил, амьдрал, нийгмийн салбарт эн тэнцүүхэн зүтгэж, тэр бүрдээ зорилгынхоо оргилд нь тултал зүтгэдэг… гэвч би ингэлээ гэж сэтгүүлчдийг дуудаж, хэвлэл мэдээллийнхнийг шуугиулдаггүй… нам гүмхэн хөдөлмөрлөж, амар амгалан амьдрахыг эрхэмлэдэг ч нийгмийн төлөөх үйлсээс хэзээ ч хойш суудаггүй нэгэн гэдгийг дэмжин хүрээлэгсэд нь ч, хамт ажилладагаас эхлээд алсын зайнаас харж, дэмжиж явдаг хүмүүс нь ч батлан ярьж, бичиж, бүтээсэн түүх, босгосон амьдралынх нь намтар хэлээд өгч байна.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод, хатаагдаж хатуужсан, чангарч чамбайрсан туршлагаараа, үнэнч зан, үнэн мөн чанараараа хэрхэн ажиллаж, энэ байгууллагыг яаж өөрчлөн шинэчилж, манлайлагч эмэгтэйчүүдийг дэмжиж зүтгэхийг нь хармаар, соримоор санагдаж байна.

Сэтгүүлч Ц.Баттуяа

 

 

 

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ

06/06/2025

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

06/05/2025

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ

06/05/2025

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

БНСУ-д хоёр настай, хагалгаанд орох заалттай хүүг 19 хоног хорьсон гэх асуудал 2023 оны дөрөвдүгээр сард болсон явдал

06/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.