БНХАУ-ын үндэсний их баяр наадам болохтой холбоотойгоор зарим хилийн боомт 9 хоног хаана.

Тодруулбал, БНХАУ-ын намрын дунд сар, Улс тунхагласны баяр тохиож байгаа тул есдүгээр сарын 29, аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Монгол-Хятадын Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд боомтууд дээрх өдрүүдэд ажиллахгүй юм байна.