Жүжигчин, найруулагч Ө.Мөнх-Эрдэнэ олон төрлийн авъяастай нэгэн билээ. Урлаг, сайхнаас гадна худалдаа наймаанд хүртэл онгодтой нэгэн бололтой шүү.
Тэрбээр уржигдар Монголд, өчигдөр Солонгост, өнөөдөр эх орондоо ирж байр орон сууц худалдаалж байгаа гэнэ.
Дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ, найруулна гээд олон ажлыг хийхийн хажуугаар Монгол төдийгүй Солонгос улсад хүртэл үл хөдлөх хөрөнгө, байр орон сууц худалдаалж байгаагаас нь үзэхэд нилээн сэргэлэн, сүйхээтэй эр бололтой шүү.