Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Зөвлөгөө: ​“Ханиад томууны үед авах арга хэмжээ”
Папарацци

Зөвлөгөө: ​“Ханиад томууны үед авах арга хэмжээ”

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/04/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уламжлалт анагаах ухааны их эмч Ү.Байгалмаа зөвлөж байна.

Бид Анагаах ухааны доктор, их эмч Ү.Байгалмаа эмчийн ард олны эрүүл мэндэд зориулсан зөвлөгөө мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ.  Хүйтний улиралд ханиад томуунаас сэргийлж, хүндрүүлэхгүй байх нь маш чухал байдаг. Шууд хүчтэй эм хэрэглэх бус эмийн бус уламжлалт аргаар хэрхэн эмчлэх талаар таны эрүүл мэндэд тустай “Ханиад томууны үед авах арга хэмжээ”-ний тухай зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.

Монголын уламжлалт анагаах ухааны онол, эмчилгээний гол чиг хандлага бол урьдчилан сэргийлэх байдаг. Ийм учраас практик дээрээс харахад монгол эм тан эд эсийн түвшинд сэргээж, цэвэрлэж, хэвийн байдалд оруулж эмчилж чадаж байгаа нь маш гайхамшигтай байдаг. Үүнтэй холбоотой монголчууд өвлийн улиралд монгол эм танг хэрхэн хэрэглэж, зонхилон тохиолддог амьсгалын замын өвчлөлөөс хэрхэн сэргийлж байсан олон туршлага байдаг. Өнөөдөр түгээмэл хэрэглэдэг гурван тангийн тухай мэдээ мэдээлэл, танилцуулгыг хүргэж байна.  

МАНА-4.

Энэ танг Монголчууд эрт үеэсээ хүйтний улирал эхлэх үед ханиад томуунаас сэргийлж хэрэглэдэг байсан. Мөн хамар битүүрч, найтаалгахад настай хүмүүсийн хий, цусны даралт хэлбэлзэх үед уух нь онцгой тустай. “Мана 4” буюу дөрвөн найрлагатай уг танг маниусын уудаг “манашитан” гэж нэрлэдэг. “11-р сараас цагаан сар хүртэл уухад өөрийн үхлээр үхэхээс өвчнөөр үхэхгүй гэдэг эртний ерөөлтэй эм” гэж гэгээнтэн багш минь айлдаж байсан юм. Гол үйлчилгээ нь өвчнүүдийг хурааж дарж эрүүл болгодог. Тиймдээ чэрдэм төгс маарамба лам нар “Мана 4” танг өвөлжингөө уудаг байсан түүхтэй. Уг танг өвөл усанд, борви тойгны ясны шөлөнд, хар болон хярам, сүүтэй цайнд гээд олон янзаар ч чанаж уудаг. “Мана 4”-тэй цай чанахдаа хандаа хийж буцалгаад сүү, жамц давс, хужираар амтлаад дээр нь нэг тун танг хийгээд самарч буцалгана. Ингэхэд гэрээр дүүрэн гоё тансаг үнэр үнэртэж, орчны агаарыг ариутгаж, оюун санааг сэргээдэг ба уухад сэнгэнэсэн сайхан амт амтагдана. Гэр бүлээрээ уухад нэн тохиромжтой ба хайртай бүхнийхээ дархлааг дэмжихэд маш тустай.

НОРОВ-7.

“Манашитан эм дээр гурван төрлийн үрлийг нэмж норовдүнтан буюу “норов 7” хийдэг. Гурван төрлийн энэүрийг гаднаас авдаг учраас үнэтэй байдаг. Тиймээс эхэс дээдэс ноёдын уудаг “ногоон тан” гэж нэрлэдэг байж ч болох юм. Норовдүнтан нь манашитанаас ялгарах онцлог нь дархлааг сайжруулж, биеийг тэгшитгэх, цусны даралтыг тогтворжуулж, цусыг шингэлж өгдөг. Сүүлийн үед компьютерын ард олон цагаар сууж ажиллаж байгаа, хөдөлгөөн бага хийдэг, ялангуяа өсвөр, идэр залуу насныхан хэрэглэхэд тохиромжтой. Орчин үеийн анагаах ухаанд даралт буухад уудаг эм, тариа их ховор бараг байхгүй гэж хэлж болно. Харин “норов-7”-ыг бүлээнээр уухад даралт унахыг тэгшилж, даралт ихтэй хүн уг танг буцалгаж хүйтнээр уухад даралтыг багасгаж тэнцвэржүүлж өгдөг. Өвчин туссаны хойно биш урьдчилан сэргийлж уухад тохиромжтой.

Лидэр-7.

Уламжлалт анагаах ухаанд нян нядлах, эс боловсорсон халуун,дагшуурын халуун, хижиг, эсэргэнэ, уушгины халууныг дарах үйлдэлтэй. Судалгаанаас үзэхэд “Лидэр-7” тангийн гол найрлага болох лидэр нь халуун бууруулах, гуурсан хоолойн булчирхайн шүүрэл ялгаралтыг бууруулах, цэр ховхролыг нэмэгдүүлэх, үрэвслийн эсрэг болон нян устгах зэрэг үйлдэлтэй. Ялангуяа цагаан цэцэг, улаан бурхан зэрэг өвчний үед түгээмэл хэрэглэдэг.

Бид “Байгаль брэнд”, Анагаах ухааны доктор, их эмч Ү.Байгалмаатай хамтран таны эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг хүргэлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.