Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ОРХИГДСОН 8000 ГА ТАЛБАЙН 6285 ГА ТАЛБАЙГ НӨХӨН СЭРГЭЭЖЭЭ
Мэдээ

ОРХИГДСОН 8000 ГА ТАЛБАЙН 6285 ГА ТАЛБАЙГ НӨХӨН СЭРГЭЭЖЭЭ

Эрхэм админBy Эрхэм админ10/09/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УУХҮЯ-наас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй Уул уурхайн долоо хоног- Mongolian Mining week-2023 арга хэмжээнд “Хариуцлагатай уул уурхай ба байгаль орчин” сэдвээр БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ илтгэл тавив.

Илтгэлийн онцлох хэсгүүдээс дурдвал:

НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АСУУДЛААР:

– Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон эзэн холбогдогч нь тодорхойгүй 8000 га газарт нөхөн сэргээлт хийхээс 6285 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 2086 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийв.

ЯЛБАГЫН ГОЛЫГ ДАХИН СЭРГЭЭВ

– Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон “Оюу толгой” ХХК-тай 2022 онд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий нэртэй газарт хариуцлагагүй бичил уул уурхай, хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдрэлд оруулсан байсан 398.7 га талбайд “Оюу толгой” ХХК-иар техникийн нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэж хүлээн авч Ялбагийн голын голдирлыг бүрэн сэргээсэн байна.

– “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2021 онд хамтран баталсан “Нөхөн сэргээлтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2000 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ёстой бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт эвдэрч орхигдсон Харганатын ам, Гозонгийн ам, Өвөрзалаат, Угтаал гол, Могой гол-1, Могой гол-2, Цамхаг гол, Нарийн ам гэх 8 байршилд нийт 1229 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн ба 10 дугаар сарын 01-ний байдлаар ажлын явц 64 хувьтай буюу нийт 780 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг гүйцэтгэсэн байна. Нөхөн сэргээлтийн ажилд бодит үр дүн гаргаж ажиллаж байгаа аж ахуйн нэгжид БОАЖ-ын Сайд ТАЛАРХАЛ илэрхийллээ.

УСНЫ АСУУДЛААР:

– Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого 2022 онд 51.5 тэрбум төгрөг төвлөрч, үүнээс 46.3 тэрбум төгрөг буюу 90% нь уул уурхайн салбараас төвлөрч байна.

ТЭРБУМ МОДНЫ ХҮРЭЭНД:

– 2022 онд 14.2 сая ширхэг мод тариад байгаагаас аймаг, нийслэл 12.1 сая ширхэг, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 2.1 сая ширхэг мод тариад байна.

– 2023 онд 42.9 сая ширхэг модыг тарихаар төлөвлөж байгаагаас аймаг, нийслэл 33.8 сая ширхэг, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 9.1 сая ширхэг мод тарих юм. Гэвч зарим аж ахуйн нэгжүүд амлалтаа огт биелүүлэхгүй байгааг хэлж байв.

БОАЖЯ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.