Дэлхий дахинаа жил бүрийн 10 сарын 10-ны өдрийг Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөөдөр дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиож байна.
Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг хэлдэг байна. Хүн бүр бие махбодын хувьд эрүүл байхаас гадна сэтгэл санааны хувьд ч эрүүл байх нь чухал.