УИХ-ын гишүүн Ч.Ундрамын экс нөхөр Б.Наранцацралтыг хүчирхийлэлд өртсөн хөөрхий залуу гэж эвийлж явсан цаг саяхан. Гэвч түүний үнэн төрх илчлэгдэж, засаршгүй залилагч, хувиршгүй худалч нэгэн гэдэг нь тодорхой болжээ. Тэрбээр хамтран ажиллах гэрээ байгуулсан компанидаа ажлын хөлсийг нь өгөлгүй луу унжиж, удаа дараа мэхэлсэн талаар гэрээгээр ажил гүйцэтгэж, эцэст нь хохироод буй иргэн Б.Түмэндэлгэр өөрийн цахим хуудаснаа нийтэлж олонд ил болгожээ.

Түүний хэлж буйгаар дан ганц өөрөө хохирсон бус өөр олон хохирогчид байгаа талаар дурдсан байна. Гэтэл бусдын хохирлыг барагдуулахын оронд үнэтэй машин хөлөглөж, гадаад ямаа тэжээсэн шигээ ар араасаа хөврөх шүүхийн шийдвэрээ хураангаа цахимд ухаантай пост бичсэн шигээ бусдын зовлонгоор жаргаж суугаа учир Б.Наранцацралт гэгчид залилуулсан иргэд нэгдэж, хохирлоо барагдуулахаар тэмцэхээ ч мөн илэрхийлжээ.
Тэрбээр өөрийн фэйсүүк хуудасдаа Б.Наранцацаралтын талаар “Зуухан сая төгрөгийн ажил гуйж гуйж хийсэн мэтээр намайг гүтгэж бичжээ. Хариулахаас даа.

Төрийн байгууллагын нэг хүнээр яриулан барин их л юм болж байж өрөмдлөг, тэсэлгээний ажил хийлгэсэн дээ. Ажил хийж байхад уурхайнхан нь хоол унд ч өгч чадахгүй хэдэн ажилчид минь сум орж бэлэн гоймон, хиам талх идэн байж л ажлыг нь хийж өгсөн. Ингэж зовж хийсэн ажлын хөлсний 75 хувийг нь төлсөн мэтээр бичсэн байна. Гурван сар хойноосоо хөөцөлдүүлэн барин өөр компаниас дамжуулан доорх машиныг өгсөн. Одоо ч цаад компанидаа бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй л байгаа биз. Тэслүүлсэн чулуугаа мөнгө болгож чадаагүй гэнэ. Бараг 40,50 хувийг нь ачаад ажилдаа ашиглачихсан. Одоо ч борлуулалт нь явж байгаа байх. Энэ талаар ярихаар шүүхэд хандаж шийдүүл гэнэ. Энэ бол луйварчдын шилдэг арга.
Хугацаа хожно, алданги зогсоно. Өнөөдөр төлөх мөнгөө шүүхдэж явсаар 1,2 жилийн дараа төлнө. Бас энэ Б.Наранцацралт болон түүний эгч дээр нилээн хэдэн шүүхийн шийдвэртэй.

Тэгэхээр шийдвэр гүйцэтгэл дарааллаар нь шийддэг хуультай. Хуулиар үзвэл 5 жилийн дараа ч мөнгөө авч магадгүй. Эцэст нь энэ хүнээс хийсэн ажлын хөлсөө авъя гэсний төлөө надад нөхөрсөг зөвлөгөө өгч байна гэж тавлажээ. Ажил дээр нь очихоор уулзаж чадахгүй, танихгүй хүн шиг аашилдаг байж. Цаашид ийм хүнтэй 1 сая долларын ашигтай бизнес байсан ч хийхгүй ээ” гэжээ.

Эргэн сануулахад Б.Наранцацралт нь эхнэртээ хүчирхийлүүлсэн мэтээр олон нийтэд гарч ирж байсан боловч төд удалгүй хүүхэд хамгааллын болон хуулийн байгууллагын хамтарсан удаа дараагийн шалгалтаар өөрөө хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, бага насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд яллуулах, улмаар сэтгэл санаа, амь насанд нь халтай үйлдэл хийснийг нь тогтоож байсан билээ.

