Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    У.Хүрэлсүх: Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй

    05/29/2025

    У.Хүрэлсүхийг “долоовол” сайдын суудалд батаараа суухын жишээ Н.Учрал

    05/28/2025

    14-17 насны 3 хүүхэд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ

    05/28/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»14-16 насны нэр бүхий хүүхдүүдийн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсныг олж тогтоов
Мэдээ

14-16 насны нэр бүхий хүүхдүүдийн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсныг олж тогтоов

Эрхэм админBy Эрхэм админ10/25/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цагдаагийн байгууллагад 14 настай, эмэгтэй “Н” нь “хичээлдээ явна гэж гараад очоогүй, гэртээ ч ирсэнгүй алга боллоо, олж өгөөч” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулахад дээрх хүүхэд нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Т” нарын 14-16 насны нэр бүхий хүүхдүүдийн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсныг олж тогтоон, ар гэр, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгөх, бусад шалгалтыг зохион байгуулж байна.

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД

Монгол Улсын Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиас:

1. Хуулийн 21.1.1 дэх хэсэгт “21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;”

2. Хуулийн 26.2 дахь хэсэгт “Үйлчлүүлэгч 21 нас хүрээгүй гэх үндэслэл байгаа тохиолдолд энэ хуулийн 26.1-д заасан ажилтан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийн өмнө хуулиар зөвшөөрөгдсөн насанд хүрсэн эсэхийг шалгах зорилгоор үйлчлүүлэгчийн баримт бичгийг биечлэн болон техник технологи ашиглан заавал шалгана. ”

3. Хуулийн 27.1 дэх хэсэгт “21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.”

4. Хуулийн 28 дугаар зүйл 28.1.2 дахь хэсэгт “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох тохиолдол “21 нас хүрээгүй;” гэж хуульчилсан байна.

Иймд Та бүхэн бусдын хүүхдийг өөрийн хүүхдийн нэгэн адил ойлгож, бусдын хүүхэд таны хүүхэдтэй хамт нэг нийгэмд амьдарна, магадгүй нэг орчин, нэг хамт олон, нэг гэр бүл болох тавилан бий гэдгийг ухаарч насанд хүрээгүй хүүхдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, хуулийг мөрдөж ажиллахыг зөвлөж байна.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРТ ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

1. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хэрэгцээ, шаардлага, зан байдлыг зөв үнэлж, илэн далангүй сайтар ярилцаж, ойлголцож, хүүхдэдээ цаг гаргаад ярилцдаг, хүүхдээ сонсдог болох.

2. Хүүхдийн зөв хүмүүжил, төлөвшил, бие даасан, өөртөө итгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхэд анхаарах. Таны хүүхэд дуулгавартай, бусдын өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаггүй, бусдыг аялдан дагадаг байвал уруу таталт, ятгалгад амархан орох эрсдэлийг бий болгоно.

3. Эцэг, эхчүүд маань гэр бүлдээ тайван дулаан, элгэмсэг орчныг бүрдүүлэхэд анхаарч, хүүхэд аливаа асуудлыг эергээр даван туулах суурь чадварыг бүрдүүлэх.

4. Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх, та ярилцахгүй бол танил нөхөд, цахим орчин түүнд тайлбарлаж өгнө гэдгийг санах.

5. Шаардлагатай тохиолдолд ичиж сандралгүй мэргэжлийн байгууллагад хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

У.Хүрэлсүхийг “долоовол” сайдын суудалд батаараа суухын жишээ Н.Учрал

05/28/2025

14-17 насны 3 хүүхэд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ

05/28/2025

Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

05/27/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

У.Хүрэлсүх: Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй

05/29/2025

У.Хүрэлсүхийг “долоовол” сайдын суудалд батаараа суухын жишээ Н.Учрал

05/28/2025

14-17 насны 3 хүүхэд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ

05/28/2025

Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

05/27/2025

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү гавьяатын нандин агшин

05/26/2025

Дуучин Amra найзынхаа нөхөртэй давхар амраглаж, хүүхэд өнчрүүлжээ

05/26/2025

Амараа тэнгисийн эргээс бус эх орноосоо хайраа оллоо

05/26/2025

Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “матрын нулимс” унагана

05/26/2025

БНСУ-д хүлээн зөвшөөрөгдөөгүй Б.Хурцыг Тайваньчууд хүлээн зөвшөөрөх үү?

05/26/2025

Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

05/23/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.