Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026

    Улсын аварга О.Хангай манай дуранд

    07/25/2026

    “Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»БОАЖ-ын Дэд сайд М.Ганбаатар Швейцар улсад ажиллаж байна
Мэдээ

БОАЖ-ын Дэд сайд М.Ганбаатар Швейцар улсад ажиллаж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/31/2023Шинэчилсэн:11/01/20231 сэтгэгдэл2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2023 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцод оролцогч талуудын 5 дахь удаагийн бага хурал зохион байгуулагдаж байна.

Тус хуралд конвенцод нэгдэн орсон Улс орнуудын төлөөлөгчид, Засгийн газрын болон НҮБ-ын салбар байгууллагууд, холбогдох ТББ-уудын 800 гаруй төлөөлөгч ирсэн ба Монгол Улсыг төлөөлж БОАЖ-ын Дэд сайд М.Ганбаатар, Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Дулмаа, Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн захирал Б.Цацрал нар оролцож байна.

Монгол Улс мөнгөн усны тухай Минаматагийн конвенцын үзэл санааг эхнээс нь дэмжиж, 2013 онд конвенцод нэгдсэн ба 2015 онд Монгол Улсын Их Хурлаар тус конвенцыг соёрхон баталсан юм.

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор мөнгөн ус болон мөнгөн усны органик, органик бус нэгдлүүдийг “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалт”-д оруулж, Байгаль орчны сайдын 2008 оны тушаалаар Мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон байна. 2019 онд улсын хэмжээнд хийсэн мөнгөн усны ялгарлын тооллогын дүнгээр Монголд мөнгөн усны бохирдол бүхий шинэ газрууд илрээгүй байна.

Алтны бичил уурхайгаас үүдэлтэй мөнгөн усны бохирдол, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, Засгийн газрын үүрэг амлалтыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор planetGOLD Монгол төсөл 2019 оноос хэрэгжиж байна. Тус төслийн Удирдах хороог Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд удирдан ажиллаж байна. Төслийг Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮББОХ болон НҮБАҮХБ хэрэгжүүлж, Алтны бичил уурхайн зөвлөл БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр гүйцэтгэдэг.

БОАЖЯ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

1 сэтгэгдэл

  1. Ха ха on 11/01/2023 21:06

    Юу ойлгож байгаа юм бол доо. Хэлгүй дада ш дээ

Сүүлд нэмэгдсэн

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.