Урлагийн хосын тоог нэгээр нэмж өдгөө олны хайртай гэр бүлүүдийн нэг болсон жүжигчин О.Итгэл, Т.Энэрэл нарыг танихгүй хүн цөөн.
Эхнэр Энэрэл нь уйлуулдаг киноны гол дүрүүдийг базаж Итгэл нь PRO theatre-т зүтгэж яваа билээ.
Хошин урлагийн “Эмоци” продакшнаас урлагийн гараагаа эхэлж, хэд хэдэн кинонд гол болон туслах дүрийг бүтээж, Соёл урлагийн их сургууль хэмээх их айлд багш хэмээх алдрыг хүртэж, салбартаа өөрийгөө хөгжүүлж, дайчилж яваа залуу жүжигчин, найруулагч О.Итгэл манай дуранд ийнхүү өртжээ.