Киви хамтлагаар овоглогддог эрч хүч, гал цогтой бүсгүй бол Ука буюу Д.Уламбаяр гэдэгтэй хэн ч санал зөрөхгүй биз ээ. Өдгөө хамгийн өндөр ретингтэй эмэгтэй дуучдын жагсаалтыг тэргүүлсээр байгаа билээ.
Дуучнаас гадна жүжиглэх авъяасаа гайхуулан яваа түүний нарт хорвоод мэндэлсэн өдөр тохиож байна. Стиллэг, эрч хүчний ундарга болсон эрхэм дуучиндаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.

