Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»МУГЖ Ж.Алтанцэцэг:Цэрэгт татаж амь насаар нь тоглохыг эсэргүүцэж байна
Папарацци

МУГЖ Ж.Алтанцэцэг:Цэрэгт татаж амь насаар нь тоглохыг эсэргүүцэж байна

Эрхэм админBy Эрхэм админ11/14/20231 сэтгэгдэл5 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Зэвсэгт хүчний 326-р ангид алба хааж байсан 20 настай цэрэг өчигдөр өглөө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл МУГЖ Ж.Алтанцэцэг цахим хуудаснаа “Хайран сайхан залуусыг Эх Орон Дуудаж байна нэртэй хулхи сүр үзүүлж хүчээр Цэрэгт татаж амь насаар нь тоглохыг эсэргүүцэж байна. Залуус өөрийн хүслээр Цэрэгт явж Бие бялдрын хүмүүжил олж, Найз нөхөдтэй болж, Эх оронч болох, Эр хүн болох бүх нөхцөл бололцоог нь хангаж өгөх ёстой. Тэрнээс хүчээр тоо гүйцээж сүрдүүлж айлгаж авч явах ёсгүй. Зодуур шахалт дарамтгүй бол хэн үр хүүхдээ цэрэгт явуулахгүй гэж зүтгэх юм. Бүгд л явуулж, “Үз хар явах ёстой тэгдэг юм Эр хүн бол” гээд л явуулна…Яах юм эр хүн болгоно гээд зодуур нүдүүр хүчирхийлэл дарамт үзүүлэх нь Эх Оронч болгож байгаа нь энэ юм уу? 

Хүчирхийлэл амсаж байж Эх Орноо хамгаалах юм уу? Хайр хал гэж юу байдаг гэдгийг нь ойлгуулж сургах ёстой боловсорсон хүмүүсээр Цэрэг татлагаа хийлгэж олныг бухимдуулахгүй Үүрэг хариуцлага оноож болохгүй юу? Хөгжил дэвшил чинь хүчирхийлэл биш.
Байнга л хүний үр хүүхдийн амиар наадсан мэдээ гардаг, тэгсгээд л өнгөрдөг…Яагаад байдал өөрчлөгдөхгүй байгаад байдаг юм бэ?
Би бас Ийм зүйл байдаг гэдгийг нотолно…Манайх Хан-Уул дүүрэгт амьдардаг.
Хүү маань дөнгөж 12-р анги төгссөн ноднин. Гэтэл Цэрэг татлагын хуудас гэрт ирсэн.Миний хүү очоод Их сургуульд гадагшаа явж байгаагаа хэлээд сургуульд орсон бичиг юмаа үзүүлээд гараад ирээ. Ээж нь хүлээж байя гадаа нь гээд оруулсан.
Их сургуульд тэнцээд визээ авчихсан явах гэж байсан хүүхэд. Хан-Уул Дүүргийн хорооны юу хийдэг ч юм мэдэхгүй 9906-тай утаснаас байн байн залгаад байсан болохоор нь очуулсаан…
Бас тухайн өдрөө асуусан. “За манай хүүхэд гадагшаа их сургуульд явна удахгүй.заавал очуулах хэрэг байгаа юм уу” гэсэн чинь “Өө та зүгээр оруулаад учир начраа хэлээд Тэгээд л болоо” гээд Би ч за ок тэгвэл би хүлээж байя гээд сууж байсан чинь гарч ирдэггүй. Утас руу нь залгасан чинь авахгүй нилээд хэдэн цаг болсоны дараа аваад “Ээжээ энэ хүмүүс хүчээр үс хусах гээд байна..
Бичиг баримт юмаа үзүүлсэн чинь огт тоохгүй Англи хэл мэдэхгүй юу үзүүлээд байгаа юм гээд аймаар муухай ааштай ууртай хүмүүс байна гэсэн.
Би залгасан хорооны хүн рүү утасдаад асуусан чинь биднийг Хүмүүсээ авчир гэчихээд ингээд дараа нь бөөн хэл ам болгоод байх юм гээд.
Би ч орох гэсэн оруулахгүй үүдэн дээр Бөөн Сүр Хүч болсон хүмүүс..
Ер нь нэг иймэрхүү сүрдүүлэх маягаар залуусыг цэрэгт татдаг болсон юм байна лээ л дээ…Бөөн хэл ам болж байж арай гэж гаргаж авсан..Уг нь хүү би заавал Цэрэгт явж үзнэ Сургуульд байх үедээ болдог юм болов уу гээд их хөөрхөн орсон ч Гайхсан бас урам нь Хугарч гарч ирсэн.
Их Сургуульд, тэр тусмаа нилээд дээгүүр ордог Дэлхийн сургуульд тэнцсэн, Бичиг Баримтаа үзүүлэх гээд орсон хүүхдийг дарамталж нүцгэн баахан суулгасан байсан.
За яахав эр хүн юм үзнэ биз энэ ч яахав. Гэхдээ Хууль Дүрэм Журам гэж байна уу, Хэл устай хүн байна уу? Ер нь Ямар Залуусыг үлдээж ямрыг нь явуулдаг юм гэсэн
Судалгаа Хууль Дүрэм Журам үзье гэсэн Журмандаа яг юу ч байдаг эсэх нь бүү мэд яагаад авч явж байгаагаа ч хэлэхгүй Хууль дүрмээ тайлбарлахгүй нэг л томорсон аашилсан юмнууд байдаг юм байна лээ… Ингээд сүүлдээ хүү явах суух болоод
тэгсгээд л орхисон…
Бүл муутай Хэл ам муутай бол хүчээр явуулдаг гэдгийн жишээ харсан.
Манай төрсөн дүүгийн хүүд тохиосон. -6 зүүдэг харааны бэрхшээлтэй хүү бас л дөнгөж ажилд орсон байсан хүчээр аваад явчихсан ноднин шүү дээ. Цэргийн ангидаа очоод тэнцэхгүй Дарга нь бүүр гайхаад байсан гэсэн. Хүчээр шахуу яваад саяхан ирсэн.
Цэргийн ангиудыг шалгавал хүчээр явсан тэнцэхгүй залуус зөндөө байгаа. Ингэн ингэн Цэрэгт татах яг ямар шаардлага байгаа юм бэ? Ингэж Эр хүн болгоно гэвэл Зөвшөөрөх Эх Эцэг хаана байгаа юм. Хуулийн нэр барьсан сүрдүүлж дарамталсан энэ байдал чинь хэзээ зүгээр болох вэ???
Цэрэг татлагын комисс нэртэй Хуулийн нэр барьсан бүдүүлэг юмнуудыг өөрсдийг нь шалгавал таарах санагдсан. Нээх Худлаа Эх Орон Дуудаж Байна нэртэй хулхи сүр үзүүлсэн хэл ус ч байхгүй нөхдүүдийг Ирээдүй болсон Залуусын Амиар наадаж Эх Эцгийг нь
Сэтгэлийн Зовлонд унагаж байгааг Эсэргүүцэж Бас Шалгахыг шаардаж байна!!!
Хүчээр авч явдагаа болиод
Залуусыг Цэрэгт явах Хүсэлтэй болгож Боломжийг нь хангаж өгөөч…Улс орноо тоносон Хулгайч дээрэмчид ээ!!!
Нээх Худлаа Эх Оронч дүр үзүүлсэн Төрд гарсан Авилга тонуулаар баяжсан Хулгайч нарын үр хүүхэд жирийн Иргэдийн хүүхдүүд шиг яг адилхан Цэрэгт татагддаг юм уу тийм тоон дүн тайлан судалгаа байдаг юм уу харах юмсан…Бүхэл бүтэн хүний амь Залуусын Ирээдүйгээр тоглохыг Хэн Эдэнд зөвшөөрсөн юм бэ?
Яагаад хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг шиг хүчээр биш, эв зүй ёс суртахуун хариуцлага үүрэг даалгаж авч явж болдоггүй юм…
Ар гэрт нь Гүн Эмгэнэл Илэрхийлье…Хайран хүү. Шударга ёсыг хэзээ тогтоох цаг үе ирэх бол..
Дарамт юмгүй зодуур нүдүүргүй Сургалт явуулдаг үе тэнгийн залуусыг Бие бялдар Үзэл Бодлын төлөвшилтэй Эр Хүн болгож Залуусаа Эх орноо гэх зүтгэл итгэлтэй байлгах гэж Цэрэгт татдаггүй юм уу? Зүгээр байдаг бол
Бүгд л зүгээр л явуулна биздээ..Дандаа ингэж хэрэг гараад байхад
ямар ч арга хэмжээ авахгүй Өөрчлөгддөггүй. Байх ёстой юм шиг байгаа нь Үнэхээр харамсмаар эмгэнэлтэй.
Монгол Цэргийн Сүр Хүч Жавхаа нь хөгжим шиг дуу шиг Цогтой галтай дөлтэй Жагсаал шигээ бадрангуй сүртэй байх ёстой болохоос
Айдас хүйдэс дагуулсан Аав Ээжүүдийг уйлуулсан айлгаж сүрдүүлсэн Байх ёсгүй”гэжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

1 сэтгэгдэл

  1. Irgen on 11/14/2023 10:22

    Sanaag ni oilgoloo. Utga nairuulga, bichig usgiin aldaa gej toimgui, araihiij unshij duusgaj eronhii sanaag ni oiloo. Unen shde, tsergiingen gej tsereg tatlagiin uyer estoi ineedtei boldog, neg l ig peedelzsen humuys, kkkk. Yaana daa. Hamgiin gol ni hunii ami. Enhiin tsagt yagaad bgam beee

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.