Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Гамлет”-ыг дэлгэцээр үзэх боломжтой боллоо
Мэдээ

“Гамлет”-ыг дэлгэцээр үзэх боломжтой боллоо

coolBy cool11/29/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Гамлет”-ыг өнөөдрөөс үзэх боломжтой Дэлхийн сонгодог урлагийн ноён оргил болсон “Гамлет”-ыг УДЭТ-ын тай¬знаа 1979 онд, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Галсанжав найруулан тавьж, Гамлетын дүрд Ардын жүжигчин Г.Жамсранжав тоглож байв. Тэгвэл эл алдарт жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар 2012 онд дахин “төрүүлж”, гол дүрүүдэд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ тэргүүтэй уран бүтээлчид тоглосон юм.

Тэгвэл “Цахим театр” төслийн хүрээнд эл жүжгийг өнөөдрөөс IPTV-үүдийн видео сангуудад өнөөдрөөс байршууллаа. 1600-гаад оны сүүлчээр бичигдсэн, таван бүлэг, 20 үзэгдэлт “Гамлет” жүжгийн үйл явдал Эльсинор шилтгээнд өрнөнө. Данийн ван өөрийн төрсөн дүүдээ хорлогдон хаан ширээ, хань ижил, газар нутгаа алдахад хүрч буйг эл жүжигт үзүүлдэг. Хаан ширээ, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх увайгүй тэмцэл нь үеийн үед хүн төрөлхтнийг эмгэнэлт байдалд оруулсаар ирсэн.

“Гамлет” жүжиг ч бас үүний нэгэн адил. Түнэр харанхуй цайзын хонгилд бодол болон гуниглах Гамлет “Орших уу, эс орших уу” хэмээн өгүүлнэ. Бат бэх чулуун хэрэмт энэ цайз нэгэн цагт түүний төрсөн гэр байсан бол харин одоо шорон гяндан мэт санагдах болжээ. Шударга ёс, хүнлэг чанар, үнэнч сэтгэл гэдэг энэ цайзад нэгэнт үгүй болсон байв. Орчлон хорвоогийн бузар булайтай эвлэрээд үхсэн мэт амьд явах уу, эсвэл энэ бүхний эсрэг халуун амь, бүлээн цусаа зориулаад мөнхийн амьтай үхэх үү гэдэг л Гамлетын өмнө тулгарчээ. 

урлаг соёл
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.