Монголын кино урлагт удмын хэлхээ, авъяасын холбоогоо үргэлжлүүлж яваа эрхэм бол Цогийн Хүсэлбаатар билээ. Түүний аав Ё.Цог нь найруулагч, жүжигчин, ээж Д.Дулам нь олноо “уран” хэмээн алдаршсан үйлчин нэгэн байж. Урлагийн гэр бүлд төрж, өсч, хүмүүжсэн түүний үргэлжлэл болсон үр хүүхдүүд нь мөн л урлагийн хүмүүс болцгоосон.
Өнөөдөр эрхэм найруулагч Ц.Хүсэлбаатарын нарт хорвоод мэндэлсэн баярт өдөр тохиож байна. Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе

