“Universe Best Songs” тэмцээний Гранпри шагналын эзэн болж түрүүлснээр урлагийн салбарт анх хөл тавьсан ч уран бүтээлээ завсарлаж эрдмийн мөр хөөсөн бүсгүй бол Ч.Цэлмүүн.
Анагаах ухааны доктор тэрээр Японы Айчи-Гакуин их сургуульд зочин судлаач, мөн Амны хөндийн эрүүл мэндийн олон улсын нийгэмлэгийн зохицуулагч, Уруул, тагнайн сэтэрхий судлалын олон улсын сангийн зохицуулагчаар ажилладаг. Саяхан хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан тэрээр долоон жил завсарласан урлагтаа эргэн ирж буйгаа зарлалаа. 12/24 нд Вашингтон ДС хотноо Mosaic Evente LLC-н зохион байгуулж буй үдэшлэгт дуулахаар зэхэж бэлтгэл хийж буй бичлэг сошиал орчинд таржээ.