Японы улсын нийслэл Токио хотын Ханеда нисэх онгоцны буудалд өнөөдөр 17 цагийн орчимд 379 зорчигчтой шатаж байсан онгоц газардсан байна. 
Онгоцонд сууж явсан 379 зорчигч болон нислэгийн багийнхныг аварсан гэдгийг NHK мэдээлсэн.
Japan Airlines -ийн 516 дугаартай уг нислэг нь 16 цагт Саппорогоос хөөрч, 17:40 цагт Токиод газардах хуваарьтай байжээ.
Саппоро хотоос хөөрсөн онгоц эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдсөн гэж NHK агентлаг мөн нэмж мэдээлсэн юм.
Одоогоор хохирлын хэмжээг тооцоолж байгаа аж.

