Өчигдөр 2024 оны ажлын эхний өдөр. Энэ өдөр хүн бүр ажилдаа эртлэн ирсэн бол УИХ-ын гишүүдийн дийлэнх нь ажилдаа ирээгүй байна. Тодруулбал, УИХ-ын гишүүдээс бусдыг нь эс тооцвол төрийн ордон эл хуль байна.
Шинэ оны эхний ажлын өдөр буюу өчигдөр /2024.01.02/ байнгын хорооны хуралдаан 10:00 цагт товлогдсон байсан ч 11:00 цаг болж байхад ирц 00 хувьтай байв.
Харин энэхүү байдал өнөөдөр ч гэсэн давтагдаж байгаа бололтой. УИХ-ын гишүүд мөн л үзэгдэж харагдах нь тун цөөн байна.
Баярын дараа ажилдаа бараг ирдэггүй Монголчуудын занг УИХ-ын гишүүд та бүхэн гаргахгүйгээр ажилдаа ирнэ үү. Та бүхэн татвар төлөгч бидний мөнгөөр цалинждаг бөгөөд түмний төлөөлөл тул сонгуулийн жил чих зөөлөнтэй байхыг олон нийт шаардаад эхэлж байгааг анзаарна уу.