Ванга 2024 оныг хэрхэн зөгнөсөн бэ.
1) Путиний төгсгөл ирнэ
Ванга ирэх онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний амийг хөнөөх оролдлогыг нутаг нэгтэн нь хийнэ гэж зөгнөжээ.
2) Террорист болон биологийн зэвсгийн халдлага
Тэрбээр Европт террорист халдлага нэмэгдэнэ хэмээгээд 2024 онд их гүрнүүд биологийн зэвсгийн туршилт эсвэл халдлага хийнэ гэж зөгнөсөн байна.
3) 2024 онд эдийн засгийн асар том хямрал нүүрлэнэ
Ирэх онд дэлхийн эдийн засагт хямрал үүсэх бөгөөд өрийн хэмжээ болон геополитикийн хурцадмал байдал үүнд нөлөөлөхөөр байгаа аж.
4) Цаг агаарын таагүй байдал
Тэрбээр ирэх жил аймшигт цаг агаарын үзэгдэл, байгалийн гамшиг болно гэж зөгнөжээ.
5) Илүү олон кибер халдлага
Зөн билэгтний хэлснээр кибер халдлага нэмэгдэх аж. Хакерууд үндэсний аюулгүй байдалд заналхийлж цахилгаан сүлжээ, ус цэвэрлэх байгууламж зэрэг чухал дэд бүтцийг онилно гэжээ.
6) Анагаах ухааны ололт амжилт
Ванга 2024 онд Альцгеймер, хорт хавдар зэрэг эдгэршгүй өвчнийг эмчлэх шинэ аргууд гарч ирнэ гэжээ.
7) Технологийн нээлт
Тэрбээр мөн квант тооцоололд томоохон нээлт болно гэж таамаглаж байсан.
Ванга нас барахаасаа өмнө 2025-2028 онд дэлхийн өлсгөлөнгийн хямралыг шийдвэрлэж, 2076 он гэхэд коммунизм эргэн ирж, 2304 онд хүн төрөлхтөн цаг хугацаагаар аялах болно гэж зөгнөж байсан. Түүний хэлснээр дэлхийн төгсгөл 5079 онд тохионо.