Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

    06/29/2026

    Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

    06/29/2026

    Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

    06/29/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Баян-Өлгийн эмч, нийгмийн даатгалынхны хэргийг дахин шалгаж дуусжээ
Мэдээ

Баян-Өлгийн эмч, нийгмийн даатгалынхны хэргийг дахин шалгаж дуусжээ

Эрхэм админBy Эрхэм админ01/16/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын байгууллагын 50 гаруй албан хаагчид холбогдох хэргийг АТГ-ынхан дахин шалгаж дуусжээ. Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүд болон Нэгдсэн эмнэлгийн эмч нар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох, сунгах явцдаа 500 гаруй удаа хахууль авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хуурамч материал бүрдүүлэн бусдад давуу байдал олгосон нь тогтоогдсон аж. Эл хэрэгт холбогдуулан Нэгдсэн эмнэлгийн эмч нар болох Ө.Ахмарал, М.Рауза, Х.Аманбек, Х.Харманхан, Б.Ханат, Х.Манчук, Б.Жанбота, Х.Гүлсин, А.Рая, Б.Анаргүл, С.Сымбат, А.Мажитхан, М.Союз, Х.Харий, Х.Тангул, К.Халел, Т.Серикжан, М.Ахбота, А.Еркегүл зэрэг 25, сумуудын Эрүүл мэндийн төвийн 22 эмч, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өсерхан, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен тэргүүтэй Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын есөн гишүүнийг холбогдуулан шалгаж дууссан гэнэ. Тэднийг 2015¬2020 он хүртэлх хугацаанд хуурамч бичиг баримт үйлдэн хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст олгодог тэтгэврийг эрүүл иргэдэд олгож байсан хэрэгт буруутгасан билээ. Тухайлбал, хэвийн ярьдаг, сонсгол нь ч зүгээр хүнийг хэлгүй, дүлий болгож групп тогтоон нийгмийн даатгалын болон халамжийн сангаас мөнгийг нь өөр хүний нэрээр авч завшдаг байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн талаар бид 2020 онд мэдээлсэн. Эл хэрэгт Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан, Хүний гавьяат эмч, УИХ¬ын гишүүн Б.Бейсенг яллагдагчаар татаад буй билээ.

Уг нь Ховд аймаг дахь Прокурорын газраас Баян-Өлгийн дээрх албан тушаалтан 51 хүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл заасан хахууль авсан, 2015 оны мөн хуулийн 22 дугаар бүлэг дэх албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, 18.6 дахь хэсгийн мөнгө угаасан, 21.5-ын хохирогч, гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн 2022 онд шүүхэд шилжүүлээд байсан юм. Гэвч Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны дөрөвдүгээр сард прокурорын хяналтад буцаах шийдвэр гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх уг тогтоолыг хэвээр нь үлдээж, хяналтын шатны шүүх түүнийг нь хэлэлцэхгүй гэж дүгнэснээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст дахин шилжүүлэхээр болсон байна. Улмаар АТГ-ынхан 2023 оны хоёрдугаар сараас хойш нэмэлт мөрдөн байцаалт явуулж, өнгөрсөн сарын сүүлчээр прокурорын хяналтад дахин хүргүүлжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.