УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын нууц хүү Н.Мөнгөншагай Кингс коллежид Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.
Түүний эгч Н.Цэлмүүн өөрийн цахим хуудастаа “Кингс коллежийн дайн судлалын тэнхимд Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. АНУ-ын Цэргийн Академийн Вест Пойнтод Механик инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй Эдийн засгийн бакалавраа төгссөн. Үүний дараа Монголын армид 5 жил алба хаасны дараа Афганистанд 8 сарын хугацаатай НАТО-гийн энхийг сахиулах ажиллагаанд оролцсон. Саяхан тэрээр Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, үндэстэндээ үйлчлэх, хамгаалах ур чадвараа улам бататгаж байна”гэжээ.