Зогсолтгүй хөдөлмөрлөж Монголын рок поп хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийн гялалзаж яваа дуучин Уламбаяр буюу Ука. Цэцэрлэгт байхаасаа эхлээд л урлаг соёлын тэмцээн уралдаанд оролцож, медаль “бөөндөж” явснаа ярьдаг тэрээр стильдээ үнэнч нэгэн. Холливуудын алдарт жүжигчин агсан Мэрилэн Монротой өөрийгөө адилтгах дуртай дуучин бүсгүй шаргал өнгийн үснээсээ ер уйддаггүй бөгөөд шаардлага гарвал өөр өнгийн хиймэл үсээр аргалчихдаг аж.Тэрээр сошиал хуудсандаа гэр бүлийнхээ гишүүдийн зургийг огт хийдэггүй нууцлаг хэвээр нь үлдээдэг. Энэ удаад сошиал хуудсаа ээжээрээ чимжээ.
Түүний ээж адтай охиноосоо дутахааргүй аягладаг Т.Заманд гуай алтан эдлэлээсээ огт салдаггүй эмэгтэй.