Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025

    9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

    06/17/2025

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»Газ тээвэрлэж явсан машинтай шүргэлцсэн машин БХЯ-ных ажээ
Сонин хачин

Газ тээвэрлэж явсан машинтай шүргэлцсэн машин БХЯ-ных ажээ

Эрхэм админBy Эрхэм админ01/24/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Зургийг Масс.мн
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

2024.01.23-2024.01.24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, томоохон хэмжээний осол гарсан. Ослын улмаас гарсан галын хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй энэ цаг үед хэргийг ослын хэргийг Мөрдөн байцаах албанд шалгаж байна.

Одоогийн байдлаар хэрэгт холбогдуулан оcoл гаргасан “Дашваанжил” ХХК-ийн жолооч Ч.Ренчиндорж, Nissan Patrol машины жолооч Э.Мөнхнаран нараас мэдүүлэг авч байгаа ажээ.

Бид энэ хэрэгтэй холбоотойгоор газ тээвэрлэж явсан машины жолооч Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуугаас цөөн асуултад хариулт авсан юм.

Зургийг Масс.мн

-Газ тээвэрлэж явсан машин яагаад хоёрдугаар эгнээгээр эргэсэн юм бол?

-Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар уулзвараар баруун эргэх жолооч тухайн чиглэлийн хамгийн баруун гар талын захад байрлалаа урьдчилан эзэлж уулзвараар эргэх үйлдлийг хийх ёстой байдаг. Гэхдээ тэвээрийн хэрэгслийн онцлогоос буюу уртын хэмжээнээс шалтгаалж өөр эгнээнээс эргэх үйлдлийг хийхийг зөвшөөрдөг. Тухайлбал Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.6 д зааснаар тээврийн хэрэгслийг өврийн хэмжээнээс шалтгаалж дээр дурдсан хамгийн баруун гар талын эгнээнд байрлал эзэлж тус эгнээнээс багтаж эргэх боломжгүй тохиолдолд өөр эгнээнээс эргэх үйлдэл хийхийг зөвшөөрсөн байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд 24м урт тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээс багтаж эргэх боломжгүй учраас хоёрдугаар эгнээнээс эргэх үйлдлийг замын хөдөлгөөний дүрэмд зөвшөөрсний дагуу хийснийг буруутгах боломжгүй юм

– Жолоочийн биеийн байдал ямар байгаа вэ?

– Гайгүй дээ. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

 

УЕПГ-аас ослын талаар тодруулахад “Одоогоор ямар нэгэн хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
Хэргийн газрын үзлэгт 25 прокурор оролцож байна.” гэв

Бидэнд ирсэн мэдээллээр осол гаргасан автомашин Батлан хамгаалах яамны машин юм байна. Осол болох үед албаны машиныг БХЯ-ны албаны дарга Э.Мөнхнаран барьж байжээ.

Бид хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.