Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Топ модель Д.Болормаагийн 53 насны төрсөн өдөр
Папарацци

Топ модель Д.Болормаагийн 53 насны төрсөн өдөр

Эрхэм админBy Эрхэм админ01/31/20242 сэтгэгдэл4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
Монголын загварын ертөнцийн акулуудын нэг бол топ модель Д.Болормаа. Түүнийг загварын ертөнцөд хөл тавихад нөлөөлсөн хүн бол түүний ээж гэдэг. Монголын загварын ертөнцийн оргилд зогссон тэрбээр өчигдөр 53 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. Тэрбээр 1971 оны 1-р сарын 29-нд төрсөн бөгөөд 1990 онд 19 насандаа загварын салбарт хөл тавьсан нэгэн билээ.Түүний найз Н.Оюунбат цахим хуудаснаа  “Өчигдөр буюу 1 сарын 29-нд топ Болормаа найзын минь төрсөн өдөр гайхалтай сайхан болж өнгөрлөө. Чамдаа дахин баяр хүргэеӨнгөрсөн хэдэн өдөр идэр есийн хүйтэн ид тачигнаж ямар ч хүйтэн байв. Харин өчигдөр яаж налайж, янзтай дулаарав аа. Найзын минь баяр Нандин болж өнгөрөв.Болормаа найзтайгаа анх 2006 он буюу Монголд ЛУЧИАНО БЕНЕТТОН ирж байх үеэс танил болж байлаа. Үнэхээр загварын ертөнцийн тод томруун нэгэн дүр. Яалт ч үгүй МОНГОЛ МОДЕЛЬ агентлагийн захирал багш, гайхалтай сурган хүмүүжүүлэгч. Найз минь 23 жил Монгол модель агентлагийн захирлын ажлыг хашиж 8000 гаруй залуусд загварын мэдрэмж олгож амьдралын далайд алхуулжээ. Маш олон супер загвар өмсөгчдийг сургаж өсгөж бойжуулсан гээд магтах зүйл ихтэй хүн дээ.
Харин би одоо найзынхаа хүнлэг энэрэнгүй, үнэнч, сайхан талаас хэдэн үг хэлэх минь. Найз минь хүнийг ядарсан, зүдэрсэн, баян, хоосон гэж ялгадаггүй ямар ч хүнтэй маш гоё харьцаж, хүндлэж чаддаг. Бусдын сайн талыг түрүүлж харж түүгээр нь бахархах дуртай. Шавь нартаа ээж шиг нь эгч шиг нь, эв зүйг нь олон тэдний жаргал зовлонг ойлгон үргэлж тусалж дэмждэг нь үнэхээрийн бахархам. Тэр шавийнх минь хол гэртэй, тэр шавь минь өнчин дүү нараа хардаг, тэр шавийнх минь түлээгүй нүүрсгүй байна тэднийгээ жаахан өөд нь татмаар байна гэж байнга сэтгэл зүрхээ зориулж зүтгэдэг нь хайр татам. Найз нөхөддөө элгэмсүү үргэлж бахархаж хүндэлж явдаг нь гайхам.
Би гадны хэдэн бренд оруулж ирэхдээ хүлээн авалт нээлт, шоуг найз Болормаадаа даатгадаг. Тэр маань аливаа зүйлийг чин сэтгэлээсээ Төгс хийдэг. Мөн ч олон загварын шоу, нээлт, уулзалт, хүлээн авалтыг өөрийн хүчирхэг шавь нартайгаа онц зохион байгуулж байлаа. Найз минь маш мэдрэмжтэй, мэргэжилдээ үнэнч, бас аливаад хүнлэг хүндэтгэлтэй ханддаг. Тээр жил Бээжинд амьдардаг өвөр Монгол найз дүү минь охиноо дагуулан Монголд ирж билээ. Охин өндөр горзгор биетэй цээжээ эвхэн бөгтийж явдаг өөртөө итгэлгүй ичимхий нэгэн байв. Ээж нь охиндоо санаа зовсон байдалтай эмчид үзүүлнэ, бариа хийлгэнэ та туслаач гэв . Би за ямар ч байсан Болормаа топ модельтой уулз охинд чинь туслах байх гээд тэднийг холбож өгсөн. Боги маань нэг зунжин тэр охинтой хичээллэж билээ. Харин шавь охин Монголоор ярьж чадахгүй ч англи хэлэнд төгс сайн байсан. Болормаа маань тэр охинтой англиар ярилцаж хичээлээ заадаг байлаа. Одоо тэр охин өөртөө итгэлтэй үзэсгэлэнтэй нэгэн болсон бөгөөд сүүлийн үеийн хятадын ТИК ТОК-ын од болж олон брендийн нүүр царай болсон бөгөөд ээж аавдаа хаус авч бэлэглэсэн санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн маш креатив бүтээлч мэдрэмжтэй баян охин болсоон.
Болормаа маань шавь нартаа зөвхөн загвар өмсөх алхах гишгэхийг заадаггүй. Хүн байхын утга учир, хүсэл мөрөөдөлтэй, өөртөө итгэлтэй, өөрийгөө хайрлаж байж бусдыг хайрладаг болдгийг заадаг юм байна гэж би боддог. Өчигдөр Монголын загвар өмсөгч эрчүүдийн тод томруун нүүр царай болсон дуучин, барилгачин, жүжигчин гээд олон талын авьяастай Энхболд буюу Индиго багшдаа зориулж сэтгэлийн үгээ хэлэхэд нь найзаараа аргагүй эрхэнд бахархаж нулимс цийлэгнүүлж сууснаа нуух юун. Энхболд эхнэртэйгээ танилцахдаа миний амьдралд 2 сайхан эмэгтэй байдаг аа. Нэг нь миний Ээж, нэг нь миний багш Болормаа, одоо Чи минь 3 дахь сайхан эмэгтэй боллоо гэж хэлж байснаа дурссан юм.
Анх Benetton орж ирэхэд Болормаа найз маань өөрийн сор болсон шавь нараа явуулж зураг авалт Benetton нүүр царай болгож байлаа. Одоо Монголын нэрийг дэлхийд гаргаж яваа загвар өмсөгч Энэрэлээс авхуулаад Балжидмаа Балжка, @Б. Будка @Б.Билгүүнзаяа, @Sarnai Rose Saranchimegeg, Tushig, Галбадрах, Сүүгий гээд зөндөө үзэсгэлэнт авьяаслаг охид хөвгүүд байсаан.
Бид 2 сугадалцан гүйж, үргэлж цуг байдаг найз биш ч зүрх сэтгэл, яриа хөөрөө нэг долгион дээр таардаг найзууд. Хөдөө голцуу ажилладаг намайг хааяахан уулзахдаа тэнд гоё хоолтой, тэнд маш сайн үсчин зурагчин байгаа гэх мэтчилэн үргэлж зөвлөж тусладаг цайлган цагаахан хүүхэд шиг хөөрүү, хөгжилтэй үнэнч найзаараа бахархдаг даа.
Жингээ барихын тулд өдөртөө ямар хоол идэх үү, оройдоо ямар хоол идэхийг хүртэл хэлээд өгнө. Би заримдаа таргалчихлаа бөндийчихлөө, арзайчихлаа сэгсийчихлээ гэхээр үргэлж магтаж урам өгч тайвшруулж хүндлэж жинхэнээсээ атаа жөтөөгүй, ангилж ялгаварладаггүй, ихэмсэг бардам биш, энхрий ялдам Үнэнч Гэгээн найз минь шүү чи. Миний отгон хүүд минь хүртэл зааж зөвлөж дотно найз шиг нь байж, хүүгээр минь бахархаж байдагт баярлалаа. Одоо ач зээ нар минь удахгүй чиний минь шавь болох цаг ойртож байна. Чи минь Эрүүл байж, Элбэг байж, Жаргалтай сайхан урт удаан амьдраарай. Найзаараа үргэлж бахархдаг үнэнч найз Н.Оюунбат” гэжээ.
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

2 сэтгэгдэл

  1. Muza on 02/01/2024 13:38

    Face s meddlle huulsan bol yadaj facebookin tag temdegin hasaad taviach esvel zugeer share hiisiimuu???

  2. Б. Тогтохбаяр on 02/02/2024 02:57

    Үе тэнгийн хөдөлмөрч хүнлэг сайхан эмэгтэйд төрсөн өдрийн мэнд хүргэж эрүүл энхийг хүсье. Амжилт.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.