Нэгэн цагт Монголчуудаа сумод дурлууланхан, уран барилдаан, хүч, авхаалж самбаагаараа олныг баясгаж явсан олноо одоо ч аварга хэмээн хүндлэгддэг Аса аварга зодог тайлж, эх орондоо гол төлөв байх болсон билээ.
Тэрбээр авааль эхнэрээ сольж, залуухаан загвар өмсөгч бүсгүйтэй ханилан суух болсон юм.Тэгвэл Аса аварга маань чухам л эрх чөлөөгөө “ханхлуулан” бусдыг ч бас уриалан дуудаж байгаа гэнэ шүү.
Тодруулбал, чухам аз жаргалтайгаар “Чөлөөтэй сэтгэ, Өөрийнхөөрөө бай, Эрх чөлөө гайхамшиг, Амьдрал агуу, Чиний бодлоор бусдын амьдрал байдаггүй юм” хэмээн сургааль айлдсан харагдана лээ.
Аса аваргынхаа үгэнд орох эсэхээ олон нийт шийднэ биз ээ