Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

    07/04/2025

    О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

    07/03/2025

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Аравдугаар Банчин ламын буддын шашны тухай түүвэр бүтээлүүдийн сонгомол орчуулга бүхий номыг МУИС-ийн номын санд хандивлалаа
Папарацци

Аравдугаар Банчин ламын буддын шашны тухай түүвэр бүтээлүүдийн сонгомол орчуулга бүхий номыг МУИС-ийн номын санд хандивлалаа

Эрхэм админBy Эрхэм админ02/02/2024Updated:02/06/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Аравдугаар Банчин ламын буддын шашны тухай түүвэр бүтээлүүдийн сонгомол орчуулга бүхий номыг МУИС-ийн номын санд хандивлалаа. Хятад, Монголын хамтарсан “Аравдугаар Банчин ламын бүтээлийг орчуулах, хэвлэх төсөл”-ийн хүрээнд “Аравдугаар Банчин ламын буддын шашны тухай түүвэр бүтээлүүд (сонгомол орчуулгууд)” номыг МУИС-ийн номын сан, МУИС-ийн Хэл, утга зохиолын сургууль, Үндэсний их сургуулийн номын санд 2024 оны хоёрдугаар сарын нэгний өдөр бэлэглэн гардуулав.Ном гардуулах үйл ажиллагаанд “Аравдугаар Банчин ламын бүтээлийн орчуулга, хэвлэх төсөл”-ийг хариуцсан ажилтан Н.Гэгээнбарс, Нархажид сүмийн Тэргүүн хамба Д.Мэндбаяр, Нархажид сүмийн менежер Э.Золбоо, Их Хүрээ хийдийн Тэргүүн хамба З.Санждорж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот, Жэжяны Худалдааны танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Вэнь Ши, Монгол-Хятадын Соёл, боловсрол, аялал жуулчлалын солилцооны төвийн дарга Жу Жинхуй, МУИС-ийн оюутны хөгжил эрхэлсэн проректор, дэд дарга /профессор/ Г.Галбаяр, МУИС-ийн Номын сангийн захирал Г.Цэрэн /PhD, дэд профессор/ нар оролцсон юм.

Энэхүү ном нь Хятадад Төвд, Хятад хэл дээр орчуулагдан хэвлэгдэж байсан бөгөөд уг хувилбараас нь Хятад, Монголын эрдэмтэд, мэргэжилтнүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хамтран ажиллаж орчуулжээ. Ингэхдээ эхлээд Уйгар-Монгол бичиг рүү буулгаж, дараа нь кирилл Монгол бичиг рүү хөрвүүлэн гаргасан. Тус сонгомол орчуулгын ном нь Буддын шашны их удирдагч Аравдугаар Банчин ламын гэгээн дурсгалыг хүндэтгэж буй үйл ажиллагаа төдийгүй Хятад, Монголын мөнхийн найрамдалд зориулсан ерөөл, билэг болно. Энэ жил Аравдугаар Банчин ламын таалал төгссөний 35 жилийн ой, БНХАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Хятад, Монголын найрамдлын гэрээг шинэчлэн байгуулсны 30 жил, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Монгол Улсад айлчилсны 10 жилийн ой тохиож байгаа билээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.