Монголын ард түмний хайртай уран бүтээлчдийн нэг бол МУАЖ дуучин Д.Самбуу юм. Архангай аймгийн уугуул тэрээр “Монголын сайхан дуу”, “Ая дууны найман эгшиг”, “Сүнжидмаа” зэрэг 40 гаруй томоохон уран бүтээлд оролцон тогложээ.
“Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн ноён хутагтын аав Дулдуйтад, “Учиртай гурван толгой” дуурь ардын хөгжимтэй тоглоход Балганд дуулсан түүнийг “Үйлсийн сайхан Улаанбаатар” дуугаар нь ард түмэн хайрлан хүндэлж ард түмний дуучин хэмээн дархласан.
Монголын их урлагт тавиад жил дуулж яваа тэрээр өнөөдөр 75 нас хүрчээ.
Эрхэм уран бүтээлчид нарт хорвоод мэндэлсэн баярт өдрийн мэнд хүргэж эрүүл энх, урт удаан наслахыг хүсье.