Монголын рок попд охидын хамтлаг хуруу дарам цөөн бий. Тэдний нэг бол одоогоороо тарчихаагүй оршсоор байгаа хамтлаг бол “3 охин” хамтлаг билээ.
Уран бүтээлээ завсарлаж хувийн амьдралаа хөөх болсон тэд бүсгүйчүүддээ зориулж “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр”-аар тоглохоор болжээ. Мөн Сөүл хотыг зорих товоо ч гаргаад амжсан гэнэ. Гэвч 3 охин хамтлагийн гунигтай постер үзэгчдийг гонсойлгов. Цаанаа л нэг гунигтай гурван тийш харсан тэднийг “хэрэлдчихсэн” юм уу гэх сонсогчид олон байлаа.
3 охин маань цаанаа л нэг гундуу, гунигтайхан байх чинь.