Цаг цагаар нэг цадна, цагаан сараар нэг цадна гэдэг шиг баяр баярын өмнөхөн баахан хүнд шагнал гардуулдаг уламжлал Монгол улсад тогтоод багагүй хугацаа өнгөрсөн билээ. Тэгвэл энэ удаад цагаан сарын өмнөхөн нийтийн дууны салбарынхан тэр дундаа Увсын фракцынхан энгэрээ цоолоод, төрийнхөө хайр хишгийг хүртээд чухамаа чухам. Тухайлбал, Дуучин МУСТА Э.Төрмандахын гэргий О.Гансувд сар шинийн босгон дээр төрийн дээд “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан. Түүнтэй зэрэгцэн УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР Намир медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ая зохиогч Буяндэлгэрийн Пүрэвсүрэн нарыг шагнасан бөгөөд Сүхбаатарын талбайд чухам л Увс нутгийг магтан дуулсан дуучид байлаа. Нэг Монгол хэрнээ нутаг нугаараа дагнан шагнал авдаг мода Увсаас эхлэлтэй болж байгаа юм биш биз дээ!!!