Жүжигчин Ц.Алдармаа өнгөрөгч онд бүл нэмж хоёр хүүгийн ээж болсон. Тэрээр 5 жил тайз дээр гараагүй бөгөөд шинэхэн жүжгээрээ үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Цахим хуудаснаа “Та бүхэн минь сайхан шинэлэж байна уу?
Хаврын тэргүүн сарын шинийн 2-ний мэндийг хүргэе.
Миний бие өнгөрөгч “Үзэсгэлэн болгогч хэмээх туулай жил”-дээ бүл нэмж хөөрхөн хүүтэй болсоон . Хүүдээ болон гэр бүлдээ бүх цаг заваа зориулж сайн ээжийн үүргээ амжилттай гүйцэтгэсэн сайхан жил болж өнгөрлөө. Энэ жилээс мэргэжлийн ажилдаа орохоор зэхэж эхэлсэн шүү Алдармаа нь
Манай “Мөрөөдлийн театр” хавар цагийг угтаж “Тод хувцастай эмэгтэй” уянгын драмын жүжгийг 3 сарын 1 нээс тоглохоор бэлтгэл сургуйлалтандаа ороод нилээдгүй удлаа. Сүүлд 2018 оноос хойш тайзан гараагүй учраас баярлах сандрах зэргэцээд сүйд л болж байна.
За тэгээд “Хилэнт эх хэмээх модон луу жил” уран бүтээлийн олз омог ихтэй байж шинэ жүжиг маань амжилттай байг ээ. Бас хамт олондоо амжилт хүсье. Бүгдээрээ гар гараасаа бариад урагшаа” гэжээ.