Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Б.Тамир:Бид уран бүтээлээрээ дамжуулж үгээ хэлээд, нийгмийг цочроох зорилготой ажиллаж байгаа
Папарацци

Б.Тамир:Бид уран бүтээлээрээ дамжуулж үгээ хэлээд, нийгмийг цочроох зорилготой ажиллаж байгаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/19/2024Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ хаврын тэсрэлт “ЗУРА III: Цэвэрлэгээ” уран сайхны кино 3 дугаар сарын 7–ноос эхлэн бүх кино театраар гарах болсон. Үүнтэй холбогдуулан Фантастик Продакшны жүжигчин, найруулагч Б.Тамиртай ярилцсаныг хүлээн авна уу.

Ярилцлагыг видео хэлбэрээр ЭНД дарж үзнэ үү.

-Юуны өмнө ЗУРА III киногоо нээх гэж буй та бүхэнд баяр хүргэе. Ярилцлагаа ЗУРА төсөл эхэлсэн түүх болон нэрийн утгын талаар эхэлье.

– Баярлалаа. ЗУРА төслийн гол зорилго нь нийгэмд буй асуудлыг хөндөж, аль болох судалгаатайгаар гаргаж ирэн үзэгчдэд дохио өгөх юм. Зохиол маань анх “Тоглогч” гэдэг нэртэй байсан ч яг цацахын өмнөхөн “Тоглогч” нэртэй ном гарч, бид өөр нэр өгөх хэрэгтэй болсон юм.  Яг юу гэж нэрлэх тухай их удаан ярилцсаны эцэст “дайчин” гэсэн утгатай санскрит үгийг сонгосон нь одоогийн ЗУРА. Анхаарал татахуйц, чихэнд хоногших бөгөөд төслийг эхлүүлсэн зорилгыг маань утга төгөлдөр илэрхийлж байна гэж үзсэн.

Ийнхүү цоо шинэ нэршлээ илүү сайн таниулах, хоногшуулах зорилгоор ЗУРА шоуг хийж байсан. Нэг үзэгч маань бүр хүүхдэдээ Зура гэдэг нэр өгөөд, гэрчилгээг нь надад үзүүлж билээ.

-ЗУРА анхнаасаа цогц төслөөр төлөвлөгдсөн үү, эсвэлявцдаа дараагийн ангиудаа хийх болсон уу?

–ЗУРА–г гуравдугаар анги хүртэл хийнэ гэж огттөсөөлөөгүй ээ. Анх хэлсэнчлэн эхний анги маань нийгмийн асуудлыг хөндөж хийгдсэн. Өнөөдрийн Монгол улсад болж буй зарим үйл явдалд бидний сэтгэл их эмзэглэдэг бөгөөдүүнээс л шинэ уран бүтээл төрөн гарч байгаа. Ийнхүү үргэлжилсээр “ЗУРА II: Цурам ажиллагаа” уран сайхны кино бүтсэн. Харин хоёрдугаар ангийн төгсгөлд Баяраа, Алдар бид 3 гарч ирснээр ЗУРА III хийгдэх нь тодорхой харагддаг. Бид тухайн кинонд гарсан асуудалтай хуулиас гадуур үзэлцэж, нийгэмд “цэвэрлэгээ” хийх нь ЗУРА III: Цэвэрлэгээ киноны гол санаа болсон.

-ЗУРА III өмнөх ангиудаасаа юугаараа онцлог болов?

–Фантастик Продакшн нь аливаа уран бүтээлдээ шинэ туршлага хуримтлуулж, Монголын кино урлагт урьд өмнө хийгдэж байгаагүй цоо шинэ алхам хийхийг зорьдог. Бид өөрсдийгөө сорих дуртай.  Гаднынхан кино зураг авалтын үеэр элдэв осол эндэгдэл гарлаа гэхэд түүнийг нь PR маркетинг гэж боддог байсан юм. Гэтэл үнэхээр аз сорьсон, эрсдэлтэй хэсгүүд тохиодог юм билээ. ЗУРА III зураг авалтынхаа үеэр ч мөн айж, болгоомжилж байсан явдал цөөнгүй тохиосон. Гэхдээ бэлтгэлээ сайн хангасан учир даваад л гарсан. Монгол уран бүтээлчид чаддаг гэдгийг баталж, бага багаар шат ахиж байгаадаа баяртай байна.

-Кино багийнхан ямар техник ашигласан бэ?

–ЗУРА II дээр зодооны хэсэгт цонхоор үсрэхэд камер дагаж үсэрдэг. Тэр бол тухайн үедээ урьд өмнө хийгдэж байгаагүй алхам байлаа. Бид туршсан, үзсэн, чадсан. Энэ удаад бас арай өөрөөр, цоо шинэ техникээр машинтай зураг авалтыг гүйцэтгэсэн. Нэг л эвгүйтвэл бүх зүйлээ алдахэрсдэлтэй, хийх процесс нь амаргүй байсан ч цоо шинэ шийдлээр хэрэгжүүлж чадсан. Аливаа уран бүтээлдээ арын баг хамт олондоо шинэ туршлага болж үлдэх ажил шингээхийг зорьдог.

-Дүр сонголтоо хэрхэн хийсэн бэ?

–Энэ удаад кинонд маань МУСТА Н.Ялалт, МУГЖ Б.Золбоот, МУСТА Т.Бархүү, МУСТА Э.Тодгэрэл зэрэг уран бүтээлчид шинээр оролцсон. Мөн уран бүтээл болгондоо залуу жүжигчдийг дэмжин ажилладгийн хүрээнд шинэ дүр төрх болох Ганболорыг оролцуулсан байгаа. “ЗУРА III: Цэвэрлэгээ” киноны тийзер трейлэрийг үзсэн зарим үзэгчид маань Бархүү ахыг ямар ширүүн өнцгөөс харуулсныг гайхаж байсан.

-Үзэгчдийн зүгээс Фантастикийг кинон дээрээ л эх оронч гэсэн зэмлэл ирдэг. Үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

–Хүмүүс биднийг талбай дээр гарч жагс гэдэг. Уг нь бид чинь уран бүтээлээрээ дамжуулж үгээ хэлээд, нийгмийг цочроох зорилготой ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Хятад, Солонгос зэрэг гаднын кинонууд өдөр бүр зурагтаар гарч, үзэгчдэд гаднын соёл, бодлогыг түгээж байна. Гэтэл түүнээс гадна Монгол уран бүтээлчид ч бас чанартай бүтээл хийж чаддаг, Монгол үзэгчид түүнийг нь хүлээж авдаг болмоор байна. “Халтар царайт” гардаг байх үед хүн бүр гэртээ киногоо үзээд, гудамж талбай хоосордог байлаа. Фантастик Продакшн “37–р точка” цувралаа хийхдээ яг л тийм зорилго тавьж байсан, түүндээ ч хүрч чадсан.

Түүнээс гадна манай ихэнх кино эх оронч сэдэвтэй. Үнэхээр бид эх оронч биш байсан бол ийм сэдэвтэй кино хийхгүй. Хүн бүрийн тэмцэх арга барил өөр бөгөөд бидний арга барил бол уран бүтээл юм гэдгийг үзэгчид маань ойлгоосой гэж хүсдэг юм.

-ЗУРА II цацагдсаны дараа ямар нэгэн улс төрийн санхүүжилттэй, хэн нэгний захиалгаар хийсэн кино байна гэж цөөнгүй үзэгчид үзэл бодлоо хуваалцсан байсан. Ер нь олон нийтээс ирж байгаа сөрөгсэтгэгдлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

–Хүн бүхэн хардах эрхтэй. Гэвч бид нэг бүрчлэн үнэнхудлыг тоочиж тайлбарлах албагүй. Аливаад баримт, ул суурьтай хандаж, мэдээллийг шүүлтүүртэй хүлээж аваасай гэж л хүсдэг. Өөрийн гэсэн үзэл бодолгүй, нэг хүний хэлсэн үгээр үг хийгээд явдаг бүлэг хүмүүс бий. Жишээ нь, “37–р точка” киноны ардчиллын хэсгийг харуулсан зураг авалтын үеэр ахмадуудыг цуглуулаад олны хэсгийг авч байсан юм. Гэтэл тэр үед нэг хүн: “Энэ Элбэгдоржийн кино байна” гэсэн чинь бүгд тараад алга болчихсон. Зураг авалтын үед хэцүү л үйл явдал байсан даа. Уг нь энэ яриа ямар ч баталгаагүй, баримтгүй л явган яриа байсан юм.

-ЗУРА III кино сонгуультай жил нээлтээ хийж байгаа болохоор үзэгчдээс улс төртэй холбоотой таамгууд харагдаж байсан. Кино цацагдсаны дараа ч энэ сэдвийг үргэлжлүүлэн ярилцсаар байх төлөвтэй байгаа. Та юу гэж бодож байна?

– Сонгууль болох гэж байна, хэнд саналаа өгөхөө сайн бодоорой гэж мянган удаа давтаж хэлэхийн орондсонгуулийн өмнө киногоо гаргаж байгаа нь хангалттай гэж бодож байна. Та бүхэн саналаа өгөхөөсөө өмнө хэрхэн “Цэвэрлэгээ” хийх талаар тунгаан бодоорой.

-Оюуны өмч, хулгайн киноны талаар Фантастик Продакшн маш их дугардаг. ЗУРА III гарсны дараа хууль бусаар тараах оролдлого багагүй гарах байх, үүнтэй холбоотой олон нийтэд өгөх сануулга, уриалга юу байх вэ?

–Хэрэв энэ камерыг хэн нэг хүн зөвшөөрөлгүй аваад явчихвал хулгай. Гэтэл киног хуулбарлаж түгээхийг хулгай гэж үзэхгүй байгаа. Хүмүүс ер нь гарт баригдах биет эдийг лхөрөнгө гэж үзээд, контент буюу гарт баригдахгүй хийсвэрзүйлсийг эд хөрөнгө гэж тооцдоггүй юм байна.Тиймээс ч хүний оюуны бүтээлийг буюу кино контентыг хууль бусаар тарааж буйгаа хулгай гэж ойлгохгүй байх шиг. Киногоо алдчихлаа гэхэд баригдсан хүн нь улсад торгууль төлөөд, харин уран бүтээлчид бид хохироод л үлддэг. Үүн дээр бас дэлгэрэнгүй зохицуулалт хэрэгтэй л байна.

-ЗУРА IV хийгдэх болов уу? Та бүхний цаашдын төлөвлөгөө юу байгаа вэ?

–Яг одоогоор дараагийн анги хийнэ гэсэн төлөвлөгөө байхгүй, цаг үеийн байдлаас л шалтгаална. Үргэлжлүүлэнхиймээр байгаа өөр кинонууд ч бидэнд цөөнгүй бий.Тухайлбал, “Маш нууц”, “37–р точка” гэх мэт. Энэ жилийн хувьд “ЗУРА III: Цэвэрлэгээ” уран сайхны киноноос гадна тайзны уран бүтээл амжуулахаар төлөвлөж байна. Мөн өөр нэгэн том төсөл бий. Фантастикийн залуус удахгүй тэр ажил руугаа ханцуй шамлан ороод, усанд хаясан чулуу шиг алга болох байх даа.

Цаг гарган ярилцаж, үзэл бодлоо хуваалсан танд баярлалаа. Нээлтээ хийх гэж байгаа кинонд нь амжилт хүсье.

“ЗУРА III: Цэвэрлэгээ” уран сайхны киноны албан ёсны трейлэрийг ЭНД дарж үзээрэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.