Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Увс аймгийн Өмнөговь сумын удирдлагын хахуулийн хэргийг тус аймаг дахь шүүх шийдэх үү
Папарацци

Увс аймгийн Өмнөговь сумын удирдлагын хахуулийн хэргийг тус аймаг дахь шүүх шийдэх үү

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/21/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Увс аймгийн Өмнөговь сумын удирдах албан тушаалтнууд багтсан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг өчигдөр прокурорын байгууллагаас албан ёсоор мэдээлэв. Уг нь эл хэргийг АТГ-ынхан 2022 оны зун шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэхээр болоод байсан юм. Гэвч шүүх, прокурорын шатнаас буцсаар байжээ. Ер нь тус аймаг дахь шүүхэд шилжүүлсэн, олны анхаарал татсан авлига, албан тушаалын хэргүүдийг шийдвэрлэсэн нь цөөн. Тухайлбал, нүүрсний гэх хэргийн хүрээнд шалгасан АТҮТ-ийн дэд захирал Х.Баярхүү, Увс аймаг дахь АТҮТ-ийн удирдах албан тушаалтан У.Золбоо тэргүүтэй хүмүүсийн хэргийг шийдвэрлээгүй. Бас Давст сумын удирдах албан тушаалтнуудтай холбоотой хэрэг тус шүүхэд “мартагдсан”. Энэ удаа Өмнөговь сумын удирдлагын хахуулийн хэргийг хэрхэх бол.

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэн, Засаг дарга С.Өлзий, Засаг даргын орлогч Х.Давааням, ЗДТГ-ын албан тушаалтан Ц.Дэвээ, тус сумын Холбоо багийн Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч Б.Цэрэннадмид, “Шижир голд майнинг” ХХК-ийн захирал Я.Цэдэнбал, “Бид намирын эзэд” ТББ-ын гишүүн Э.Батболд тэргүүтэй хүмүүс хээл хахууль авсан, өгсөн хэрэгт холбогдсон юм. Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээг Засаг дарга С.Өлзийтэй “Бид намирын эзэд” ТББ-ын нэрээр Я.Цэдэнбал, Э.Батболд нар байгуулж, нөхөн сэргээлт хийхээр болсон аж. Ингэхдээ холбогдох хууль журмыг зөрчиж, иргэдээс нөхөн сэргээлт хийхийг дэмжиж байгаа талаарх гарын үсэг цуглуулан, Иргэдийн нийтийн хурлын тогтоол үйлдэхэд дээр дурдсан хүмүүс болон ИТХ-ын төлөөлөгч Ц.Бямбажав, Н.Баатаржав, Холбоо багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.Сайнбаяр, тэргүүлэгч Н.Батбаяр, Д.Эрдэнэсүрэн, Ц.Бадамгарав оролцсон хэмээн буруутгагдаж буй гэнэ. Ингэхдээ 500 мянгаас 10 сая хүртэлх төгрөгийн хахууль авсан хэмээн яллагдагчаар татагдсан юм. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.4-4-ийн нийтийн албан тушаалтан хахууль авсан, 22.5-2-т заасан хахууль өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.