Жүжигчин Б.Барслхагвын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1986 оны энэ өдөр Улаанбаатар хотноо мэндэлжээ.Барсаа ажлын гараагаа телевизийн суваг, театраас эхлэсэн.
Тэрбээр 2012 оноос өнөөг хүртэл “Фантастик” продакшнд жүжигчнээр ажиллаж буй. Тэрбээр түүхэн болон орчин үеийн сэдэвтэй 20 гаруй кино уран бүтээлд гол болон туслах дүрд тогложээ. Жүжигчин Б. Барслхагва нь жүжигчнээс гадна кино зохиолч, продюсерийн чиглэлээр туршлагажсан уран бүтээлч юм.Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.

