Хүн бүр урам өгөх хамгийн богино үг гэвэл магадгүй “Зүгээрээ” байж мэдэх юм. Бас хамгийн их гомдол гунигаа нуудаг үг ч байж болох юм. Сонссон хүн бүрт урам зориг, тайтгарал өгөх “Зүгээрээ” дуугаараа нэрлэгдсэн анхны тоглолтоо толиулуулахаар тун чиг завгүй яваа нэгэн бол дуучин Ж.Шагдар юм.
“Насны хань”, “Зүгээрээ”, “Хайрлахсандаа” зэрэг дуу уран бүтээлүүдээрээ түмэн олноо танигдаж яваа түүний анхны бие даасан тоглолт 03-р сарын 01-нд 19:00 цагаас UB Place-ийн концертын их танхимд болох гэнэ. Тоглолтонд урилгаар МУГЖ Г.Батбаяр, Флаш хамтлаг, Гитарчин Гантулга, Гоо ялдам багийнхан оролцохоор болжээ.
Тоглолтын тасалбарыг ticket.mn болон 8911-1815, 9193-3737 дугааруудаар холбогдож үнэгүй хүргүүлэн авах боломжтой.