Дөрвөн жилд нэг удаа тохиодог өндөр жил буюу хоёрдугаар сарын 29-н өнөөдөр тохиож байна. Манай улсын хэмжээнд хоёрдугаар сарын 29-нд төрсөн 2,302 иргэн байна гэдгийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Тус өдөр мэндэлсэн иргэдийн 1,143 нь Улаанбаатар хотод байгаа бол орон нутгаас Хөвсгөл аймагт хамгийн олон буюу 93 хүн амьдарч байна.
Шинэ Зеланд улс энэ өдөр төрсөн хүмүүсийг 2 сарын 28-ны өдөр төрснөөр тооцох тухай хуультай бол Их Британи, Хонконгт уг өдөр төрсөн хүмүүсийг гуравдугаар сарын 1-ний өдөр төрсөн гэж үзэж, бүртгэдэг хуультай ажээ.