Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Нэрт найрагч О.Дашбалбар агсны охин Д.Дэжидмааг “бутач” охин Д.Индра бухимдуулав
Папарацци

Нэрт найрагч О.Дашбалбар агсны охин Д.Дэжидмааг “бутач” охин Д.Индра бухимдуулав

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/04/20241 сэтгэгдэл5 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Яруу найрагч О.Дашбалбар агсан албан ёсны эхнэр гурван хүүхэд төрүүлсэн. Харин гэр бүлээс гадуур байж болзошгүй нэг “бутач” охин төрсөн нь Д.Индра билээ.
Хэдийгээр эх оронч, төр, нийгмийн зүтгэлтэн өөд болсон ч түүний хүүхдүүд нь Д.Индраг огт хүлээн зөвшөөрдөггүй, үүнийгээ ч цахимд нээлттэй илэрхийлдэг.
Саяхан л гэхэд цахимд О.Дашбалбар агсны охин Д.Дэжидмаа тун бухимдалтайгаар “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийн үүсэлтэй холбоотойгоор дахин тайлбар хийв. Учир нь Д.Индра О.Дашбалбар агсан “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийг христийн шашины номноос санаа авч бичсэн гэж гурван жилийн өмнө нь ярьсан бичлэг нь саяхан цахим орчинд дахин тархсан. Харин энэ талаар Д.Дэжидмаа “Аавын минь уран бүтээл “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийг дур мэдэн баримтгүй Христийн сургаалиас санаа авсан ХУДАЛ хэлсэн тэр нэг гүжирдэгч хүүхэн одоо болиосой! Юмжир бөөчин шиг тархи толгой нь эрүүл бус юм ярьж явахаа болих хэрэгтэй!
Эзэн нь юмаа мэдье ээж аавынхаа талаар.
Би энэхүү Бурхан багшийн ариун амирлангуй дүр зургийг хар нялхаасаа гэрийнхээ ханан дээрээс харж өдөр бүр шүтэн биширч ширтдэг байлаа. Хамгийн дуртай сэтгэлд хоногшсон зураг тул сая ах эгчдээ хичээнгүйлэн захиж энэ бурхныг бас ээжийнхээ зургийг авна гэдгээ хэлсэн байгаа. Ийм амирлангуй нигүүлсэнгүй үг үйлдэл үнэн байг.
Нэгэнтээ аав минь уламжлалт шашинаасаа өөр харийн шашин шүтэж буй улсад энэ чулуунаас аваад духанд нь гөвмөөр болдог юм гэж сэтгүүлчийн чулуугаар хэнийг гөвөх талаар асуултад инээд алдан хариулсныг фэйсбүүкт дүүрэн байдаг бичлэгт нь үлдсэн байна. Сайн тунгааж үзээрэй.” Хэмээн бичжээ.

Тэрбээр энэ шүлгийн үүслийн талаар өмнө нь удаа дараа мөн тайлбар хийж байсан юм. Тодруулбал, 2023.07.28-ны өдөр “АМЬДДАА БИЕ БИЕЭ ХАЙРЛА ХҮМҮҮСЭЭ
шүлэг бол БУРХНЫ ШАШИНЫ сургааль тэр чигтээ агуулагдаж аавын багаасаа Бурхны шашинтай айлд төрж өсөж олж авсан мэдлэг дээр нэмж Орост сурч байхдаа улам илүү Буддын шашинаа судалсны дүнд гарсан ,ухаарсан мэдлэг дээр тулгуурласан шүлэг билээ.
Библийн нэгэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан ном гарсныг ярьсан бичлэг хүмүүс илгээж зарим нь санаа нь чилж ингэж асууж, бодлоо бичиж илгээжээ. Олон жил гэр бүлд маань гүжирдлэгэ хийсэн Индра гэгч хүн удаа дараа Аавыг минь Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ шүлгийг Христийн номыг уншсаны дараа бичсэн гэсэн яриа санаатайгаар хийж энд тэнд ярьж явааг нэг бус удаа сонслоо.
Аав минь Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд байхдаа Буддын шашинаа ч илүү ир гүнзгий үзэж байсныг Д.Гангабаатар ах минь ярилцлага өгч байсан.
Энэ бүхнийг сайтар тайлбарлаж ярьж байх ёстойгоо ойлгов.
Аав минь Оросод сурч байхдаа өөрийн шүтдэг Буддын шашинаа ч өөр шашин Хиндү шашиныг ч, Христийг ч гээд шашины үзэл онолыг судалж тэр талаарх ном зохиол их уншиж байсан.
Үүнийг л ганц Христийн библи уншаад аав маань шүлгээ бичсэн гэж гуйвуулж буйг залруулъя.
Бүх шашинд энэрэл нигүүлслийг заадаг.
Харин буддын шашин хоосон чанарын талаар шинжлэх ухаанч ханддагаараа онцлогтойг Далай багш ч дурдан онцгойлон хэлдэг.
Аав минь төрөхдөө л Буддын шашин шүтдэг гэр бүлд өсөж бурхны шашинтай шүтлэгтэй айлын охин Норовын Борхүүхэн /ээжийг/ эхнэрээ болгон сууж хар нялхаасаа бурхны шашиндаа сүсэг бишрэлтэй нэгэн байсан.
Аавын ээж болох Цэрмаа эмээ маань аав нь лам хүн байсан гэдэг. Соц үед лам нарыг хүчээр гэрлүүлдэг байсныг мартаж болохгүй.
Харин Орост очоод сүсэг бишрэл дээр нэмж илүү учир шалтгааны үүднээс судалж, уншиж буддын шашинаа илүү шинжлэх ухаанчаар харах болсон.
Аавын олон номоос жишээ татахад: Бурхны мэлмий, Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд, Оюун санааны яруу найраг номууд болон 5 боть нь тэр чигтээ бурхны шашины үзэл санаа, энэрэл нигүүлслийн, чойрын номын утга агуулга гүнзгий агуулагдсан байдаг.
Олон ч урд сурдаг эрдэмтэй Лам нараас аав тань Чойрын ном үзэж байсан уу? Уран бүтээл нь тэр чигтээ бурхны шашиныг маш сайн судалсан нь мэдрэгддэг гэдэг.
Нэг шүлэгийг нь л жишээ татъя
Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дзэр туйлж яваа дүү минь!
Өнгө энэ алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!
Ганц энэ олны хайртай шүлгийн хэсгийг уншсан нь тэр бурхны шашинаа сайн мэддэг хүмүүс уншаад шууд мөнх бусыг өгүүлж буйг ойлгоно” хэмээн бичиж байжээ.

Д.Дэжидмааг бухимдуулах болсон үгийг Д.Индра 2021 онд дэнлүүньюс гэх газарт : “Д.Индра: … Аав маань Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгссөн. Оюутан байхдаа “Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ” шүлгээ бичсэн. Өрнийн том зохиолыг, том зохиолчдын бүтээлийг уншиж байхад Библийн гол санаануудыг мах их тусгасан байдаг. Харин Библийг уншсанаар цаад утга, ертөнцийг үзэх үзэл, философийг ойлгодог учраас манай аав Библийн Хуучин, Шинэ гэрээ гээд бүгдийг нь уншсан. Тэгээд түүнээс үүдээд “Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ!” шүлгийн санаа гарч байсан гэж ярьдаг байсан.” Хэмээн ярьсан юм.
Харин энэхүү үгийг нь христийн шашинтай хүмүүс үе үе гаргаж ирж О.Дашбалбар агсны гэр бүлийнхнийг бухимдуулдаг байна.
О.Дашбалбар агсны уран бүтээлийн оюуны өмчийг хүү Д.Гангабаатар эзэмшдэг бөгөөд уран бүтээлүүдийг нь нэгтгэж хэвлүүлэх ажлыг гардан хийдэг.
Ямартай ч Монгол хүн бүрийн мэддэг бүтээлийн талаар яруу найрагчийн охид өөр өөр байр суурьтай байгааг бид энэ удаад хүргэлээ. Уншигч та бүхэн мэргэн ухаандаа тунгаан бодож дүгнэлт хийнэ биз ээ…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

1 сэтгэгдэл

  1. Irgen on 03/04/2024 11:39

    Ene bichver ug utga nairuulgiin boon aldaa. Setguulch ni ingej aldaatai bicheed baidag yumuu dejidmaa ni ingej utgagui yariad bicheed baidag yum uu. Yum bichij niitelj baigaa bol soyoltoi baitsgaanaar baina.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.